Та ээж болоход бэлэн үү?
2012-02-01

Манай сайт өнөөдрөөс эхлэн Цэвэгмид эмчийн зөвлөгөөг хүргэх боллоо. Уртнасангийн Цэвэгмид, АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагын эрхлэгч юм. Тэрээр  охид бүсгүйчүүд ээж аавуудад зориулан зөвлөгөө өгөхөөр болоод байгаа билээ.Энэ удаа жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөж байна. Дараа нь төрөлт, төрхийн дараа, хүүхэд гээд зөвлөгөө өгөх учраас уншигчид та бүхэнд Цэвэгмид эмчээс асуух асуулт байвал танай сайтын  сэтгэгдэл үлдээх хэсэгт асуултаа үлдээнэ үү. Бэлгийн харьцааны дараа эр бэлгийн эс эхлээд умайн хөндийд, дараа нь үр дамжуулах хоолойд ирж өндгөн эстэй таарна. Өндгөн эсийг олон тооны сперматозоидууд хүрээлж авах ба түүний нягт бүрхүүлийг хайлуулах фермент ялгаруулдаг. Нэг л сперматозоид өндгөн эсэд нэвтэрч орсноор урвал явагдаж эр, эм эсийн бөөмүүд нийлж үр хөврөл үүсгэнэ. Эмэгтэй хүнд сард ганцхан өндгөн эс боловсордог бол, эрэгтэй хүний эр бэлгийн эс тасралтгүй боловсорсоор байдаг. Эрүүл эрэгтэй хүний 1мл үрийн шингэн дотор 20 сая гаруй сперматозоид байдаг. Бэлгийн эсийн бөөм нь удмын мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Хүний биеийн бүх эсийн бөөм 46 хромосомтой байх бөгөөд өөрөөр хэлбэл 23 хос хромосомтой байдаг. Харин бэлгийн эс 23 хромосомтой байх ба эр, эм эс нийлсэний дараа 46 хромосом болдог байна. Өндгөн эс – Х-хромосом, сперматозоид – Х эсвэл Y-хромосомтой байна. Х-хромосомтой сперматозоид өндгөн эсэд нэвтэрсэн бол ХХ бүрдэл хромосомтой болох бөгөөд охин, харин  Y-хромосомтой сперматозоид өндгөн эсэд нэвтэрсэн бол ХY бүрдэл хромосомтой болох бөгөөд хүү төрнө. Үр нийлсэн өндгөн эс нь үр хөврөл болон хувирна. Үр хөврөл нь үр дамжуулах хоолойгоор дамжин явсаар умайн хөндийд бууж ирэн, умайн хананд бэхлэгдэнэ. Энэ нь биений юм ирсэн эхний өдрөөс хойш 20 – 21 дэх өдөрт, үр нийлсэнээс хойшхи 6 – 7 дахь өдөрт явагдана. Энэ үед үр хөврөл устах магадлал нь 50% байх ба эрт үеийн зулбалт явагдаж цус алдалтаар илрэх бөгөөд эмэгтэйчүүд дараагийн биений юм ирлээ гэж ойлгоод өнгөрдөг байна. Н.Ариунаа
Shuud.mn
Сонин хачин
Саран:
Сайн байна уу ? Би жирэмсэлхээр төлөвлөж байгаа юмаа эхний хэмжээнд юун дээр анхаарах вэ өөрийнхөө биеэ бэлдэж витамин уух үтрээ угаалгах зэрэг зүйлсүүд байдагдаа тэд нарын талаар тайобарлаад өгөөч
2019-06-22
narantsetseg:
sain bnu bi odo 36 doloo honogtoi jiremsen.hoyr doloo honogiin umnu vzvvled ehod haruulsan chini urgiin us bga bna bas ehes ni shohoojij bna gesen.tegeed hoyr taria bichij uguud teriig ni hiilgesen.odo zvgeer bolowu.ehes shohoojino gj yu ym bol yunaas bolson ym bol nadad helj uguuch
2014-01-06
sarnai:
sain bnu bi suulin 4 sard 2ch uda jiremsen bolood neg setgel sanaa tavguitej uur hurheer l butsaad garchad bh shg sangdaad bhin iim zuil bj bolh uu
2012-02-02
иргэн:
сайн байн уу? би одоохондоо жирэмсэн болоогүй ирэх жил жирэмсэлхээр төлөвлөж байна. жирэмсэн болохоосоо өмнө хаана хандаж ямар ямар шинжилгээөгөх хэрэгтэй вэ? эрүүл саруул хүүхэд гаргахын тулд жилийн хугацаанд яаж бэдэх вэ.
2012-02-01
otgon:
sain bnuu? Mongoliin ene utaa agaariin bohirdoltoi uyed heden sard jiremselbel uragt nolooloh n baga ve? urgiin ali uye hamgiin emzeg chuhal bdg ve
2012-02-01
эмч:
Жирэмслэлт эхийн бие махбодын бат бөх чанарыг давхар шалгадаг байна. Эхийн архаг болон далд хэлбэрт байсан өвчин илрэх эрсдэл байдагаас төрөх хүүхдийн эрүүл мэнд шууд хамаарна. Ийм учраас жирэмсний эрт үед (6-8 долоо хоногтойгоос) эмчийн хяналтад хянагдаж байх нь туйлын ач холбогдолтой. Жирэмсний эхний 20 долоо хоногтойд сард 1 удаа, 20-30 долоо хоногтойд сард 2 удаа, сүүлийн 2 сарын хугацаанд 10 хоногт 1 удаа эмчид хянуулж байх ёстой.
2012-02-01
nomun:
sain baina uu ene odriin mend hurgei.4 sariin omno jiremsenee medelgui umain huzuunii sharhaa emchluulj leep hiilgesen yum huuhded nolooloh uu bas ooroo torj boloh uu odoo 4 sartai jiremsen yumaa
2012-02-01
сэкэ:
Hi. Eruul mendiin zuwulguu ugch bgaad bayarlalaa. Bi odoo 7 sartai jiremsen. Tegsen oird shuluun gedesnees tsus garaad bh bolloo ene n her ayultai ve. 2 doloo honogiin umnu emchid uzuulj eho-d haruulahad urgiin us baga bn gsn 3 doloo honood irj uzuuleerei gsn em ugnu gsn. urgiin us baga bwal yamar arga hemjee awah yostoi ve. 28nastai Selengeegees
2012-02-01
Jiremslelted bie-ee herhen beldeh ve? Yug anhaarah ve?
2012-02-01
эмч:
Жирэмслэлт эхийн бие махбодын бат бөх чанарыг давхар шалгадаг байна. Эхийн архаг болон далд хэлбэрт байсан өвчин илрэх эрсдэл байдагаас төрөх хүүхдийн эрүүл мэнд шууд хамаарна. Ийм учраас жирэмсний эрт үед (6-8 долоо хоногтойгоос) эмчийн хяналтад хянагдаж байх нь туйлын ач холбогдолтой. Жирэмсний эхний 20 долоо хоногтойд сард 1 удаа, 20-30 долоо хоногтойд сард 2 удаа, сүүлийн 2 сарын хугацаанд 10 хоногт 1 удаа эмчид хянуулж байх ёстой.