Багш нарыг шагналаа
2012-02-01

Монголын багш нарын 46 дахь өдрийг тохиолдуулан боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа багш, сурган хүмүүжүүлэгч нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц. Болдсайхан нар шагнал гардууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагнал Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Т. Мөнхтунгалаг, Нийслэлийн 76 дугаар сургуулийн захирал Х. Баяржаргал нарын 10 багш, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийн багш Д. Оюун, 34 дүгээр дунд сургуулийн багш Р. Өлзийхишиг нарын 6 багш, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр Нийслэлийн 39 дүгээр сургуулийн багш  Х. Золзаяа нарын  15 багшийг   тус тус шагналаа. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр нэр бүхий багш сурган хүмүүжүүлэгчдийг шагнаж урамшууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр багш нарт Монголын багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүллээ. Саяхан Боловсрол соёл шинжлэх ухааны сайд болон Хотын даргын хооронд боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ онд бид багш бүрт компьютер хөтөлбөр хэрэгжүүлэх болно.  Багш сурган хүмүүжүүлэгчдийн ажлын байрны тав тухтай байдлыг сайжруулахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийлээд сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсэн ерөөв.    
Shuud.mn
Сонин хачин