Египетийн нийслэлд хөл хорио тогтоолоо
2011-10-10

Каирын төвд хөл хорих цаг тогтоожээ. Орон нутгийн цагаар 2 цагаас 7 цаг хүртэл телевизийн төвийн хавьд   болон Тахрир талбай  болон ойр орчмын  орон сууцны хороололд хөл хорих цаг тогтоогоод байна. Учир нь эмх замбараагүй байдалтай холбогдуулан онц арга хэмжээ авч байгаа аж.  Христын 10 мянга орчим копт сүсэгтэн улсын телевизийн байшингийн дэргэд эсэргүүцлийн жагсаал хийлээ. Хожим жагсагчид хууль сахиулах байгууллагынхтай мөргөлдсөний уршгаар 20 гаруй хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархдаж бэртсэн байна. Олон зуун хүн Каирт үйлдсэн буудлагыг эсэргүүцэн Тахрир талбайд цугларав. Мөн копт сүсэгтнүүд лалын шашинтнуудтай  буудлагад нэрвэгдэгсдийг хүргсэн эмнэлгийн дэргэд мөргөлдсөн тухай мэдээлжээ. Ерөнхий сайд Исам Шариф хүн амдаа хандан хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг уриалав. Египетийн өмнөд нутагт шашин шүтлэгээс болж гарсан санал зөрөлдөөн эмх замбараагүй байдалд хүргэсэн. Хэдэн өдрийн өмнө лалын шашинтнууд тэндхийн барьж дуусаагүй сүмийг дээрэмдэн галдан шатаажээ. Эрх баригчид 13 хүнийг баривчилсан билээ. Гэвч сүм хууль бусаар барьж байсан болохоор түүнийг сэргэн босгүй гэж тэд мэдэгдсэн байна.        
Shuud.mn
Сонин хачин