П.Сэрдамба: Хятадын Зоу Шиминтэй аваргын төлөө учирсан бол олимпийн финал дахин давтагдах байлаа
2011-10-10

Олимпийн мөнгө, Дэлхийн аваргын алтан медальт  МУГТ П.Сэрдамба 2011 оны Дэлхийн аваргаас хүрэл медальтай нутагтаа ирлээ. Өнөөдөр өглөө Чингис хаан нисэх онгоцны буудалд буусан түүнтэй цөөн хором ярилцлаа. Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Манай уншигчдад сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? Баярлалаа. Эхний тулаанууд бүгд л хэцүү байлаа. Маш хүчтэй, бяртай тамирчид учраа таарсан. Тулаанууд бол ойролцоо, өрсөлдөгчтэйгөө оноо ойрхон хүндхэн болж өнгөрлөө. Бүх л өрсөлдөгч хүчтэй байлаа. Медалийн өнгөө хувиргах мөнгийн төлөөх тулаанаа БНСУ-ын тамирчинтай хийсэн. Хэрвээ Солонгосын тамирчинг ялбал дэлхийн аваргын алтан медалийн төлөө Хятадын боксчин Зоу Шиминтэй өрсөлдөх байлаа. Та хоёр Бээжингийн олимпийн алтан медалийн төлөө учраа таарч байсан. Бокс сонирхогчид ч бас та хоёрыг аваргын төлөө тулалдаасай гэж хүсэж харж байсан байх? Би өөрөө ч Солонгосын боксчиныг хожно гэдэгтээ маш их итгэлтэй байсан. Тэгээд болсонгүй. Гэхдээ би өрсөлдөгчөө хожсон бол Хятадыг нөгөө талын зооноос аваргын төлөө өрсөлдөхөөр гарч ирнэ гэж бодсон. Хэрвээ би Солонгосыг хожсон бол олимпийн финал дахин давтагдах байлаа. /инээв/ Хүрэл медалийн төлөөх тулаанд өөрөө нэлээд дайчин, хурдтай тулааныг хийж байсан. Харин өрсөлдөгч Кубын боксчин сандарсан, биеэ барьсан байдалтай байсан. Яг энэ тулааны үед өөрт тань юу гэж бодогдож байв? Кубын тамирчин гарч ирээд, эхлээд намайг ажиглаад байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд тулааны үед өрсөлдөгч ерөөсөө ажиллаагүй, би ч ялна гэдэгтээ өөртөө итгэлтэй байлаа. Мөнгөн медалийн төлөө Солонгосын тамирчинтай тулалдаж байх үед юу бодогдож байв. Түүний хувьд шинэ залуу тамирчин байлаа. Энэ тулааны талаар? Солонгосын тамирчинтай хоёр дахь удаагаа учраа таарлаа. Сая өнгөрсөн 8-р сард БНСУ-ын Инчён хотноо болсон боксын ААШТ-д бас таарч тоглосон. Энэ удаад дэлхийн аваргаар бас дахин таарч тулалдлаа. Залуу, хурдтай, хүчтэй бас өндөр нуруутай, нэлээд өсөж яваа тамирчин байлаа. Цаашдаа миний жингийн нэлээд хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Саяны дэлхийн аваргын шүүлт хэр санагдав. Манай тамирчдын хувьд тэр дундаа ОУХМ Д.Отгондалай, МУГТ У.Мөнх-Эрдэнэ гээд эдгээр тамирчдын тулаан дээр шүүлтийн асуудлыг хүмүүс ярьж байна л даа? Шүүлт бол ерөнхийдөө гайгүй ээ. Шүүлтийн дүрэм өөрчлөгдсөн. Яг тэмцээний тоглолтын дундуур оноо харагдахгүй болохоор тамирчдад, бидэнд хүндхэн байгаа. Харин манай Мөнх-Эрдэнэ, Отгондалай нар дээр шүүлтийн жаахан тиймэрхүү юм гарсан. Отгондалай маань бас харамсалтайгаар оноо тэнцэж ялагдсан. Олимпийн эрх олгох тэмцээн дээр оноогоор тэнцэж ялагдана гэдэг бол маш хүнд асуудал л даа. Өөрийн тань дасгалжуулагч Д.Ганзориг багш өөрийг тань рингэнд гарахын өмнө юу хэлсэн бэ? Рингэнд гарахын өмнө багш бидний биеийг халаалгаад тэгээд гаргадаг. Янз бүрийн юм нэг их ярьдаггүй. Харин тулаан эхэлсэний дараа 2-р раундаас За ингэж ажилла, өрсөлдөгч чинь тийм тамирчин байна гэж хэлж байсан. Ер нь урьд нь өрсөлдөгчийг харсан тохиолдолд багш тэгэж ажиллана шүү, миний хүү гэж хэлээд рингэнд гаргадаг. За баярлалаа.
Shuud.mn
Сонин хачин
bokciin dorbon tamirchindaa dorbon altan medali abaarai amjilt uxaan zorig xuch xurd altan medeialuud tor erool bat orshig
2012-08-01
bataa:
dvv sain vzenshvv chi bol mongolin baxarxalshvv
2012-06-18
Za zaluu mini chi mongoliin odoogiin zaluuchuudiin manlailagch shuu. Chamd amjilt husey.
2011-12-09
SERDAMBA delhiin amitan shyy dee arga baihgyi
2011-11-19
Serdambadaa amjilt husie, ter solongostoi iim tiim togolloo l geh yum, tsaadah chin aldaagaa davtdagguig medne sh dee, za olimpoos alt avaarai amjit, chinii omnoos odor bur zalbirch baiya duu min
2011-11-14
huurhun duu shuu, amjiltaas amjilt daguulj yavaarai, mongoliinhoo neriig ingej gargaj bgaad bayar hurgie, ene tor zasag oligtoi demjeed tosoor hoolloj torgoor huvtsaslahad yadag bnaaa
2011-11-14
Duudah ner aldariig etseg eh chin ogno Duursah aldar neriig ooroo olj awna SER DAMBA shig hodlmorch bgaraa dvv naraa ene hun hze ch henees ch guigaagui ene amjiltand hursn ger horoolloos olymp delhiin tawtsand gishgsn hund hetsuu uyiig zodood garsan er hundee chi ser dambaa LONDOND chamtai zodoj zoduuliidaa ah mini hhe
2011-10-24
Serdambaa chamd bayar hurgiye. Duu min beltgelee sain hiiigeed olimpiin awarga boloh l uldlee. Nas zaluu baina ZUTGE! Mongol ulsiinhaa turiin dalbaag dahin manduulah naidwar chamd baigaa shuu . Baljinnyam dashnyamtai ene bilegt sain udur ah ni AMJILT husej ERUUL TAWIYA. OK OK
2011-10-14
SEREE ODOO TUVLUR ZORILGO TODORHOI GANTSHAN SEREEDEH HEREGTEI OKOO AMJILT
2011-10-13
site.g shinechleh bish muutgasan bn, uneheer utga alga, haana yu bga n ch medegdehgui... bayartai shuud.mn
2011-10-12
Сэр шараа одоо хүн амьтнаас хол байж биеэн магталгүй даруухан байж байгаад хүссэн оргилдоо хүрээрэй нас байна шүү Чамайг ашиглаж мөнгө хийх гэсэн хүмүүсээс хол байгаарай амжилт хүсье
2011-10-12
Одоо олимпын нэг алт, Дэлхийн аваргын нэг мөнгө (түй түй алт л байгаасай) авчих хэрэгтэй
2011-10-12
Amjilt husey.
2011-10-12
Mongoliin boksiin sportiin tuuhend iim mundag amjilt gargasan tamirchin bhgui delhiigees alt, hurel.olimpoos mungu.
2011-10-12
Одоо олимпын нэг алт, Дэлхийн аваргын нэг мөнгө (түй түй алт л байгаасай) авчих хэрэгтэй
tsemtseen bolgonoos negiig surch gardag ym. zaluu bn olon olon tom tsemtseen chamaig xvleej bn. beltgelee l sain xiigeerei ter sagsuurax gdg chine chamd zoxixgui zuil
2011-10-12
ИХ САЙН ТОГЛООГҮЙ ШҮҮ ҮНЭНДЭЭ.ЗОШИМИНГ ЧИ ЯЛАХГҮЙ ЭЭ.СОЛОНГОСТОЙ МУУ ТОГЛОСОН.БЯР ЖААХАН ДУТААД БАЙГАА ХАРАГДАНА ЛЭЭ.ХУРД ЯЛИМГҮЙ БУУРСАН БАЙГААГ ЧИНЬ ӨРСӨЛДӨГЧ НАР ЧИНЬ МЭДЧИХЭЭД ЧАМААС БҮГД Л АЙХГҮЙ ТОГЛООД БАЙНА ЛЭЭ ШҮҮ
2011-10-12
Serdamba ter solongosiig hezee ch hojihgui yum bilee. Yavaandaa ter solongos jingiinhee neg nomer bolno. tegeed ch odoo 22-toi zalii olon jil ene jingiin olimp delhiin avargiig avna. goyo tekniktei , medremjtei chatstai zaluu bna lee. udahgui zou-shi -min amraltaa avaad ene solongosiin erin ehelnedee/
2011-10-12