Залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгаруулна
2012-02-02

Залуу эрдэмтэн, судлаач, оюутан залуусын  мэдлэгийн далайд тус нэмэр болох үүднээс Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, “Нармандах сан”-гаас хоёр жил тутамд залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурал өнөөдөр  өдрийн 14:00  цагт Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно. Хурлаар тэргүүлэх ач холбогдол бүхий болзол хангасан эхний 10 хүртэл өгүүлэлийн зохиогчдоор илтгэл тавиулж, тэдгээрийн дотроос нарийн мэргэжлийн нэр хүндтэй эрдэмтэд оролцсон комиссын гишүүдийн нууц санал хураалтаар байр эзлүүлэн шалгаруулна. Мөн шалгаруулалтанд ирүүлсэн эрдмийн бүтээл-өгүүлэлийг эмхэтгэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгох юм.
Shuud.mn
Сонин хачин