Прокуроруудад шагналын хур буулаа
2011-10-10

НИТХ, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар нийслэлийн Прокурорын газрын ажилтнуудыг өнөөдөр шагналаа. Тухайлбал  Нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Ганчимэг, Ц.Туул, Ял эдлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Болор-Эрдэнэ нарыг НИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.

Түүнчлэн Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Мөнхбаатар, Мэдээлэл, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлтийн хэлтсийн хяналтын прокурор Н.Оюунцэцэг нарыг НИТХын “Хүндэт өргөмжлөл”, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Дашмаа, Г.Мижиддорж, М.Сүхчулуун, Г.Гэрэлтуяа, Ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Батжаргал нарыг НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр шагнаж урамшуулжээ.

  Мөн Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Баянжаргал, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат нарыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр, Тамгын хэлтсийн дарга Н.Энхтуяа, прокурор О.Гэрэл, М.Дэлгэрнасан, С.Энхбат нарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн жуух бичгээр шагнасныг хотын удирдлагууд гардуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин
BILEGT DARGA SHALGAGDAAD IREXEEREE PROKURORUUDIIG SHAGNAAD NAAD JUJIGEE BOLIOCH EE YAMAR CH ACH XOLBOGDOLGUI SHAGNAL SH TEE ! XYN XELMEGDYYLDEG XAXUUL AVDAG XYMYYSIIG SHAGNAAD ICHEECHEE...
2011-12-05