Налайхын уурхайд дахин хүний осол гарч хүний амь эрсдсэн хэрэг гарлаа. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Шаврын хонхор” гэдэг газар иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас 28 метрийн гүнд 43 настай Ц, 45 настай Б, 42 настай М нар нүүрсэнд дарагдан нас барж, 18 настай Э биеийн байдал хүнд байсныг 11:50 цагт Уул уурхайн аврах албанаас бүлэг гаргаж ажилласан.
Мөн Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан элгэн” гэдэг газарт жонш олборлодог цооногт энэ сарын 01-ний өдрийн 18:00 цагийн орчим Сүхбаатар аймгийн харъяат иргэн Б 18 метрийн гүнд унаж нас барсан байсныг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн Аврах ангийн бүлэг 02 дугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагт гаргасан байна.