Улаанбаатарын хамгийн ахмад иргэн 114 настай
2012-02-03

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан боллоо. Цагаан сарын баярын үеэр төрийн өндөрлөгүүд болон хотын мээр өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдрийн хуралдаанаар энэ асуудал хөндөгдөж, Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр 100-гаас дээш, Улаанбаатар хотын захирагч 95-аас дээш настай буурлуудад хүндэтгэл үзүүлдэг. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод 100 наснаас дээш насалсан 44 буурай, 95 наснаас дээш настай 238 буурал аж төрж буй ажээ. Улаанбаатар хотын хамгийн өндөр настан 114 настай юм байна. Зарим жил судалгааны тоо зөрдөгөөс үүдэн ахмадуудыг гомдоох асуудал гардаг гэдгийг зарим гишүүд энэ үеэр сануулж байлаа.  
Shuud.mn
Сонин хачин