“Хавдрын эсрэг аян II” эхэллээ
2012-02-03

Маргааш  тохиох  Дэлхийн Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг  “Хамтдаа хавдрыг бууруулж чадна” гэсэн уриатайгаар   тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.  Үүнтэй холбогдуулан “Хавдарын эсрэг үндэсний аян”-ы нээлт өнөөдөр  ХСҮТ-д боллоо. Энэхүү арга хэмжээнд ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар, ХСҮТ-ын ерөнхий захирал Л.Төмөрбаатар, ХААН банкны Бизнес харилцаа хариуцсан дэд захирал Д.Батсайхан, МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар нар оролцож хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Хоёрдох жилдээ зохион байгуулагдаж буй тус аяны хүрээнд эрсдэлт 12 аймгийн иргэдэд хандсан эмнэлгийн үйлчилгээг ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн баг ажиллах юм байна. Монгол улсын хүн амын дунд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа хорт хавдрын  өвчлөлийг бууруулахад МҮОНРТ болон ХААН банк сангаас туслалцаа үзүүлж буй.  МҮОНРТ-ийн хувьд нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн иргэдэд зориулсан эрүүл мэндийн зорилтот нэвтрүүлэг болон ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцсон нэвтрүүлгүүдийг олон нийтэд түгээх үүрэг хүлээдэг байна. Харин ХААН банк сангаас өнгөрсөн онд 160-аад сая төгрөгийн санхүүжилт гаргаж, ХСҮТийн эмч нарын баг монгол орны 21 аймаг, Улаанбаатар хотод ажиллах нөхцөл болоцоог нь хангаж өгчээ. Уг аяны хүрээнд эрсдэлт бүлгийн нийт 20 мянга орчим иргэдийг үзлэг оношилгоонд хамруулж, 19 хувь нь хортой болон хоргүй хавдар, 54 хувь нь суурь өвчтэй хэмээн оношилж, 100 гаруй мэс ажилбарийг орон нутагт амжилттай хийсэн аж. Н.Дэлгэр  
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bitgi hudlaa reklamdaad bai. Shal huuchin ymbii apparat r shal hudlaa yu ch medehgui emch tei yuga onoshlodog ym be ta nar. Ard ttumeniig bitgii huuraad baigaarai.
2012-02-03
Сайн санаат:
ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН Орчин үеийн компютер томографикаар бүх эрхтэн системийн өөрчлөлтийн оношлогоог маш хямдаар хийж байна. Оношлогоог ОХУ-аас ирсэн мэргэжлийн орос эмч нар хийнэ. Лаборатогийн шинэжилгээгээр илэрдэггүй өөрчлөлтүүд, зүрх судас, ясны сийрэгжилт , үе мөчний өвчин, элэг, уушиг, зүрх судас, бөөр дэлүү, нойр булчирхай... бүгдийг маш нарийвчлалтай оношлоно. Та бүхэн эмчид үзүүлж, шинэжилгээ хийлгэх гэж их зардал гаргаж олон цаг хоногоор явах шаардлаггүй болж байна. Бүгдийг нэг дороос... Оношлуулах хүмүүсийн ачаалал ихтэй байгаа тул урьдчилж цагаа авах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар лавлаж болно.
2012-02-03
Далай лам:
Шал дэмий юм хийж байхын. Ингэлээ гээд ямар үр дүнтэй юм. Өнгөрсөн жил баахан эмч явуулаал онцгой гарсан дэвшил байгаагүй шд. Эмч нар нь сайхан архидаж байгаал ирсэн биздээ. Энэ мөнгөө тоног төхөөрөмж авах зэрэгт ашигладаг болоосой. “Хавдрын эсрэг аян II”-т уучлаарай л гэж хэлий дээ.
2012-02-03