Монголын жүдогийн тамирчид Парист болж буй "Их дуулга" тэмцээнийг амжилттай үргэлжлүүлж байна.
Нийт дөрвөн медаль аваад байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ С.Ням-Очир Германы бөхийг цэвэр ялж, аварга боллоо. Өрсөлдөгчдөө дандаа цэвэр ялж аваргалж байгаа С.Ням-Очир мэргэжилтнүүдийг гайхшрууллаа. Медаль авсан тамирчдаа танилцуулахад ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны бөх, Гавьяат тамирчин 52 кг барилдсан М.Бундмаа мөнгө, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны бөх, "Оюутолгой" компанийн элч тамирчин 66 кг барилдсан Х.Цагаанбаатар, "Женко" группын тамирчин 48 кг барилдсан М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртлээ.