Үнийн өсөлтийн шалтгааныг судлах ажлын хэсэг хуралдана
2012-02-06

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөө үзүүлдэг шатахуун, валютын үнэд огцом өөрчлөлт орж, иргэдийг бухимдуулснаар багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Дээрх үнийн өсөлтийн шалтгааныг тогтоох үүрэг бүхий УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдана. Уг ажлын хэсэг үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар, санал дүгнэлт боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах юм.
Shuud.mn
Сонин хачин