Хүнс хөдөө аж ахуйн салбарынхан өнөөдөр зөвлөлдөнө
2012-02-06

  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр Засгийн газрын XXI байрны сургалтын танхимд нээлтээ хийсэн. Уг хурал өнөөдөр Төрийн ордны “Их танхим”-д үргэлжилэх юм байна. Өчигдрийн хуралдаанаар аймгуудын ХХАА, ЖДҮГ-ын дарга нарт зориулсан семинарыг зохион байгуулсан юм.  Түүнчлэн, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн  сургалт, Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарынхны сургалт, семенар тус тус болсон билээ. Энэхүү сургалт, семинаруудад оролцож буй төлөөлөгчид тухайн салбарын үйл ажиллагаа, үр дүн цаашдын зорилтын талаар харилцан туршлага солилцон санал бодлоо хуваалцсан юм.  
Shuud.mn
Сонин хачин