Өнөөдөр болох зарим үйл явдал
2012-02-06

Өнгөрөгч сарын эхээр “Яармаг” худалдааны төв галд өртөх үеэр шуурхай ажиллаж их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлж чадсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нэр бүхий 8 алба хаагчийг 15.00 цагт дүүргийн ЗДТГ-ын хурлын зааланд шагнана. ”Монгол хүний хүч” ТББ-аас ”Их Монгол Улсын түүх, соёл, хэл”, ”Цагаан сар” сэдвээр, ”Монгол жолооч” ТББ-аас ”Замын осол, түгжрэл” сэдвээр ”MN” мэдээллийн төвд 12.00 цагаас хэвлэлийн бага хурал хийнэ. ”Таван толгой” ХК хүний эрхийн ноцтой зөрчил гаргасантай холбогдуулан стратегийн өмгөөллийн үйл ажиллагаа эхлүүлсэн талаар хуульч, өмгөөлөгч нар 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ. Хийн түлшний сав, баллон олноор дэлбэрч байгаатай холбогдуулан Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагаас Монголын шинэ ротари сангаас мэдээлэл хийнэ. НОБГ-ын албан хаагчид 11.00 цагаас “Нарантуул” захын үйл ажиллагаатай танилцана. Тус захыг хааж магадгүй байгаа гэнэ. 14.30 цагт ”Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Улаанбаатар хотын музейд болно.   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн 14.00 цагт Төрийн ордны Их танхимд эхэлнэ.  
Shuud.mn
Сонин хачин