Харуул хамгаалалтынханд үүрэг чиглэл өглөө
2012-02-06

Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсээс ”Нийслэлийн хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, харуул хамгаалалтын алба хаагчийн эрх, үүрэг сургалтын агуулга, цаашид анхаарах асуудал” сэдэвт уулзалт ярилцлагыг энэ сарын 03-нд зохион байгуулсан байна. Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран явуулсан хоёр удаагийн шалгалтад шаардлага хангаж тэнцсэн 243 аж ахуйн нэгж байгууллагын захирал, харуул хамгаалалтын албаны дарга нар, дүүргүүдийн Хэв журмын тасгийн дарга, ахлах байцаагч нар оролцжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын тусгай хяналтын улсын байцаагч З.Хадбаяр, Г.Цэвэлмаа, Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч З.Болормаа нар шалгалтын дүнг танилцуулж, Дотоод хэргийн их сургуулийн Мэргэжлийн сургалтын төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Ганхуяг харуул хамгаалалтын сургалтын агуулга төлөвлөгөө, тус сургуулиас баримталж буй бодлого чиглэлийн талаар, харин Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, хяналт зохицуулалтын албаны дарга С.Эрдэнэцэцэг, ахлах инженер Энхболд, инженер Амарзаяа нар Радио долгионы тухай хууль, радио долгионыг ашиглах, хамгаалах, өмчлөх, эзэмших, тусгай зөвшөөрөл авах талаар, мөн Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Тодбаяр гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх хууль тогтоомж, тушаал шийдвэр, заавар, журмын талаар тус тус мэдээлэл хийсэн байна. Цагдаагийн байгууллагаас арга хэмжээнд оролцогч харуул хамгаалалтын байгууллагуудад нэг бүрчлэн заавар, үүрэг, чиглэл өгч, Харуул хамгаалалтын байгууллагуудын дарга, захирлуудад мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгөн харилцан санал бодлоо солилцож,  практикт үүрэг гүйцэтгэж буй хамгаалалтын албадаас  Монгол Улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг авч, Цагдаагийн ерөнхий Цагдаагийн ерөнхий газраар уламжлан ХЗДХЯ-нд хүргүүлж шийдвэрлүүлэхээр болжээ.
Shuud.mn
Сонин хачин