Мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчжээ
2010-12-01

Хилийн 0311 дүгээр ангийн дугаар заставын "Халтар ус" байнгын хилийн харуулын хариуцсан хэсэг, дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 25-ны өдөр ОХУ-ын талаас хоёр удаагийн зургаан хүн явганаар хил зөрчин орж ирэхэд хилийн манаа илрүүлэн саажуулжээ. Хил зөрчигчид нь ОХУ-ын Тува улсын Тэс-хем хошууны харьяат байсан аж. Эдээр хүмүүсийг мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон байна.

Shuud.mn
Сонин хачин