Үнийн өсөлтийн шалтгааныг тогтоох хурал хойшиллоо
2012-02-06

Шатахуун, валютын үнийн өсөлтийн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулж, УИХ-д танилцуулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан хойшиллоо. Уг хуралдаанд оролцох байсан зарим компанийн төлөөлөл болон ажлын хэсэг орсон зарим УИХ-ын гишүүд ирээгүйгээс ажлын хэсгийн хуралдааны ирц хүрээгүй ажээ. Уг ажлын хэсэг Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр энэ сарын 8-нд хуралдахад дүгнэлтээ танилцуулах үүрэгтэй билээ.
Shuud.mn
Сонин хачин