Эрдэнэт өндөр технологид суурилсан үйлдвэрийн хот болон хөгжих боломжтой
2012-02-06

Орхон аймгийн АН ын удирдах ажилтан, сонгуульт гишүүдийн зөвлөгөөн, сургалт өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт болсон юм. Тус зөвлөгөөнд АН ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН ын бүлгийн ажлын албаны дарга Б.Болдбаатар нар оролцож Орхон аймгийн өнөөгийн байдал, Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн талаар болон УИХ ын сонгуулийн хуулийн талаар тайлбар хийсэн юм. Зөвлөгөөнд оролцогчдод хандан АН ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат АН засгаас гарсан нь зөв шийдэл байсан талаар болон улстөрд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал, намын дотоод асуудлыг танилцуулж гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч 2008 оноос хойш АН ын рейтинг байнга өсч буйг онцоллоо. Тэрбээр “Эрдэнэтийн ирээдүйг өндөр технологид суурилсан үйлдвэрийн чөлөөт худалдааны хот гэдгээр харж байна. АН “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт хот 2020” гэсэн хөгжлийн хөтөлбөр боловсруулна. Эрдэнэтийн гол тулгамдсан асуудлууд танайд болсон “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр тодорхойлогдсон. Тухайлбал ажлын байр, утаа, ус гэсэн гурван асуудал хамгийн тулгамдсан сэдэв байна. Бие даасан хот болох асуудал дээр нэн түрүүн анхаарч хөтөлбөр боловсруулах ажил дээрээ нухацтай сууж, бодлогоо тусгах хэрэгтэй. Эрдэнэт дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ Монголд нэгт байдаг. Монголын дундаж 2200 доллар байхад танайх 7300 доллар. Тэгсэн атал нэг хүнд ногдох хадгаламжаараа улсад хоёрт ордог. Нэг хүнд 481 долларын хадгаламж ногдож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй нь харьцуулахад хэтэрхий бага үзүүлэлт. Нэг үгээр хэлбэл Эрдэнэтээс гарч байгаа баялагийн хувиарлалт хүн бүрт хүрч чадаагүй гэсэн үг. Хүн амын шилжилт хөдөлгөөний хувьд сүүлийн 10 жилд маш их их хүн шилжин ирсэн байна. Нэг км нутагт оногдох хүн амын зохист харьцаа 10 байх ёстой байтал Эрдэнэтэд 108 хүн байна. Гэтэл хөрш зэргэлдээ Булган аймагт нэг км нутагт 1.1 хүн оногдож байгаа. Ийм  зохисгүй харьцаан дээр хөгжил цааш явахгүй гэдэг нь ойлгомжтой. Эрдэнэтийн борлуулалтын 2.1 хэн хувийг дагалдах үйлдвэр эзэлж байгаа. Ажлын байр бий болгохын тулд үйлдвэрлэл бий болгох, Эрдэнэтийн түүхий эдийн нөөц боломж дээр тулгуурлан үйлдвэрлэлүүдийг олноор байгуулах явдал юм. Үүний тулд эрх зүйн орчныг яаралтай өөрчлөх шаардлага тулгарч байна. Бид  хот хөдөөгүй хэрүүл тэмцэл маргаан хийх бус богино хугацааны эрчимтэй хөгжлийн хөтөлбөр боловсруулж өрсөлдөнө” гэсэн юм.
Shuud.mn
Сонин хачин
ganbayar:
darhan ene ter ni erdenetiig yasan ch guitsehgui ulanbatar bol ulsiin niisleles tsaashgui tom blohoos erdenetiig yasan ch guitsku
2013-02-14
ganbayar:
zov sanaa bna mongol ulsiin hoyor dahi tom hot bolson erdenet shan gazar mon hoggui tsever
2013-02-14
hutsdag uhna ve zesiin bayjmalaa uhaad duusch bhad ter hotoor chine yu hiih yum be
2012-06-06