Эрүүл мэндийн цахим хуудсуудыг танилцуулна
2012-02-07

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар нь ард иргэд, эмч нарт зориулсан www.webdoctor.mn, www.eruulmendinfo.mn цахим хуудсуудыг тус тус бүтээн ажиллуулж эхлээд байгаа билээ. Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг нэг дороос олж авах, эрүүл мэндийн мэдээллээр хангасан энэхүү цахим хуудсуудын танилцуулга, хэвлэлийн бага хурлыг өнөөдөр 15.00 цагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын хурлын танхимд зохион байгуулах юм байна.
Shuud.mn
Сонин хачин