Бүртгэлгүй 601 ширхэг галт зэвсэг илрүүлжээ
2012-02-07

 Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан “Галт зэвсэг 2011” нэртэй арга хэмжээний үеэр  улсын хэмжээнд нийт  35052  бүртгэж 3715 галт зэвсгийн хошуу, хонгионы дээжийг Шүүх шинжилгээний үндэсний төвд хүргүүлж, 350 бууны өмчлөх эрхийг өөрчилсөн байна. Буунуудыг зориулалт ангилалаар нь авч үзвэл, ангийн 41131, харуул хамгаалалтын 1718, спорт сургалтын 566, үзмэр, урлагын 253, цуглуулгын 100 галт зэвсэг бүртгэлтэй байдаг байна. Мөн шалгалтын үеэр бүртгэлгүй байсан 601 ширхэг буу илрүүлжээ. Галт зэвсэг эзэмших эрхийн гэрчилгээ болон хэв загварыг нь өөрчилсөн буунууд ч байсан аж. Үүгээр зогсохгүй хууль бусаар буюу нууцаар буу, сум худалдаалдаг 77 ченжийг илрүүлэн шалгажээ. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 612 буу байдаг аж. Галт зэвсэгтэй холбоотой хэрэг 2008 онд 71, 2009 онд 49, 2010 онд 27, 2011 оны аравдугаар сар хүртлэх хугацаанд 26 бүртгэгдсэн байна.
Shuud.mn
Сонин хачин