Олон улсын "магадлан итгэмжлэл" сургалт семинар өнөөдөр болно
2012-02-08

АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP) -өөр магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг Санхүү эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийн Эдийн засгийн сургууль эхлүүлсэн билээ. Дэлхийн олон улс орны нэр хүндтэй их сургууль, коллежүүдийн гишүүнчлэлтэй тус зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэхээр ШУТИС-ийн КТМС, ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургууль, "Мандах бүртгэл", "Сэрүүлэг", "Сан", "Этүгэн", "Идэр", Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн дээд сургууль болон Үндэсний дээд сургууль нэр дэвшигч гишүүнээр элсээд байна. Эдгээр сургуулиудын өөрийн үнэлгээний ажлыг эхлүүлэхээр 2012 оны өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн турш БСШУЯ, ACBSP хамтран олон улсын "Магадлан Итгэмжлэл" сэдэвт сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт семинарт АНУ-ын ACBSP -ийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох аж. .
Shuud.mn
Сонин хачин