“Цагаан сар-2012” үзэсгэлэн Монгол бэлэг аянг дэмжинэ
2012-02-08

Монгол түмний тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сарын баярыг угтсан “Цагаан сар-2012” үзэсгэлэн худалдаа энэ сарын 11-20-ны өдрүүдэд “UB Palace”-д болно. Үзэсгэлэн худалдаанд орон нутгаас ирсэн малчид өөрсдийн бэлтгэсэн сүү цагаан идээг худалдаалахаас гадна үндэсний үйлдвэрийн төрөл бүрийн хүнс, бэлэг дурсгал, бэлэн хувцас импортын шилдэг бүтээгдэхүүнүүд дэлгэгдэнэ. Энэхүү хямдралтай, өргөтгөсөн худалдаа нь "Монгол бэлэг" хөдөлгөөнийг өрнүүлэх аяны эхлэл болж байгаа аж. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр гандан хийдүүдийн зурхайч, лам нартай хамтран “Гарч буй жилийн ноён нуруу” сэдэвт уулзалт, ярилцлага болох тул иргэд айсуй жилийнхээ өнгө, ноён нурууг асууж, зохих номыг хуруулан засал хийлгэх боломжтой юм байна.
Shuud.mn
Сонин хачин