Манай гаригийн хамгийн намхан хүмүүс
2012-02-08

Манай гаригийн хамгийн жижиг биетэй, намхан хүмүүсийн жагсаалтыг  Энэтхэг улсын иргэн ноён Данги тэргүүлжээ. Тэрбээр Энэтхэгийн Шинэ Дели хотноо амьдардаг ба ердөө 55.3 см өндөртэй гэнэ.

Удаах байранд 59.9 см өндөртэй, 5кг жинтэй 19 настай Филиппин улсын иргэн Жунрэ тодорчээ.

Мөн Энэтхэгийн иргэн, 22 настай Жиоти Амге  62.8 см өндөртэйгөөр энэ жагсаалтын  гуравдугаарт тодорсон байна. Жагсаалтаас харахад Ази тивийн хүн ам ихтэй улс орнуудын иргэд дунд манай гаригийн хамгийн намхан иргэд амьдардаг ажээ.

Shuud.mn
Сонин хачин