Haier брэндийн шинэ загварын LED TV-үүд PC mall-д ирлээ
2012-02-08

Та бүхэн сар шинээр гэртээ шинэ телевизор худалдан авахаар төлөвлөж байна уу. Тэгвэл та анхаарлаа түр хандуулна уу. Ямар телевиз худалдан авбал хамгийн зөв сонголт болох вэ гэсэн зөвлөгөөг бид одоо танд хүргэе.

Зах зээл дээр LED, LCD, Plasma телевизүүд хамгийн өргөн худалдаанд байгаа бөгөөд LED TV нь хамгийн сүүлийн загвар болоод байна. Техник технологийн үсрэнгүй хөгжил хэтэрхий хурдтай явагдаж байгааг бид ихээр мэдрэх боллоо. Одоо дэлхий дахины худалдан авагчид болон үйлдвэрлэгчид LED телевизор дээр төвлөрч байна. Та ч бас өнөөдөр худалдан авсан телевиз тань маргааш гэхэд хоцрогдохыг хүсэхгүй байх. Иймд та LED телевизорыг сонгоорой. LED телевизорууд нь цахилгаан зарцуулалт 40 хувиар бага, байгаль орчинд ээлтэй технологи бөгөөд илүү нягтаршилтайгаас гадна LCD телевизороос 10 жилээр урт амьдрах хугацаатай юм. Та яг өөрт тохирсон телевизийг үйлдвэрлэгчээс нь шууд монгол орны өнцөг булан бүрт нийлүүлэгч PC mall-с сонгоорой. PC mall-д Haier брэндийн цоо шинэ загварын 32 болон 42 инчийн LED TV-үүд ирсэн байна. Хамгийн чухал нь PC mall LCD болон LED телевизоруудын үнийн зөрүүг байхгүй болголоо. Та 32 инчийн Haier LCD TV-ийг 599,000 төгрөгөөр худалдан авдаг байсан бол одоо энэ үнээр 32 инчийн LED TV-ийг худалдан авч дээрээс нь индукцэн плитка, будаа агшаагч, агаар чийгшүүлэгч, ус буцалгагч, хананд тогтоогч, гар утас зэргийг бэлэг болгон аваарай. Дашрамд дуулгахад PC mall-д зарагдаж байгаа бүх Notebook болон LCD, LED, PLASMA TV-үүдийг Практикал даатгалын хамт олон таны өмнөөс чанарыг шалгаж даатгасан байна. Мөн та бүх барааг Хаан, Хас, Хадгаламж, Капитал, Голомт банкны 100%-ийн лизингээр авах боломжтой юм.   Энэхүү урамшуулал нь зөвхөн цагаан сарыг хүртэл ердөө 14 хоногийн хугацаанд үргэлжлэх тул та яараарай. Утас: 7011-3535, 7012-3535, 7014-3535, 7575-3536 Үйлдвэрээс шууд нийлүүлэгч PC mall.      
Shuud.mn
Сонин хачин