Иргэдийн 98.6 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ
2012-02-08

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэд эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байдаг. Гэвч иргэдийн даатгалын талаарх ойлголт дутуу, санхүүгийн чадавхи сулаас эрүүл мэндийн даатгалын хамрагдалт 100 хувьд хүрч байсан тохиолдол үгүй юм. Тухайлбал, иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг сүүлийн 10 жилийн байдлаар авч үзвэл нийт хүн амын 73.4-82.6 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байсан тоон үзүүлэлт бий. Харин өнгөрсөн 2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалаас санхүүжсэн тусламж, үйлчилгээг даатгуулагч  бүр хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг амжилттай зохион байгуулсаны үр дүнд түүхэндээ анх удаа Монгол Улсын нийт хүн амын 98.6 хувь нь буюу 2 793 220 хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Энэ нь эрүүл мэндийн даатгалын хамрагдалт өмнөх оныхоос 23.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийгмийн даатгалын салбарынхан Засгийн газрын 2010 оны 347 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний хөгжил сангийн хишиг, хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хүртээх замаар малчид, оюутан, суралцагчид, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэдийг даатгалд хамруулах ажлыг төрийн захиргааны байгууллагуудтай хамтран шуурхай зохион байгуулсан нь хамрагдалтыг ийнхүү нэмэгдүүлэхэд нөлөөлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт амжилттай хэрэгжлээ. Дашрамд дуулгахад, НДЕГ энэ 2012 оныг “Даатгуулагч таны төлөө” жил болгон зарлаж, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанарын асуудлаарх даатгуулагчдын санал хүсэлт, гомдлын мөрөөр онцгойлон анхаарч ажиллаж эхлээд байна. Учир нь Даатгуулагч та даатгалд хамрагдаж шимтгэлээ төлснөөр өөрийн сэтгэл ханамжид нийцсэн чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй тусламж, үйлчилгээг авах ёстой.  
Shuud.mn
Сонин хачин
Vr dvn ni bac l xeden tomchyyd idéed dachin chog debter neelgecen xvnii l too chvv dee ,,,,,,,,,,,,,
2013-02-02
Зочин:
Даатгал цөөн хэдэн төрийн албан хаагчийг ажилтай байлгах үүрэгтэй ард түмний мөнгийг залилагч систем гэж ойлгож байна. Цөөн тооны хөгшчүүд даатгалаа ашигладаг байх. Түүний оронд хадгаламжид хадгалуулсан бол нилээд өсөөд бүрэн шинжилгээг дуртай газраа өгөхөд хүрэлцээтэй болсон байхаа
2012-11-28
ur dun n haana bn tegeed hamragdsanii?
2012-11-07
zochin:
Ene ix mungu uvduxud yamar ch ashig tusgui
2012-02-08