Авбал ав, байвал бай
2012-02-08

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон өнгөрсөн сард орон даяар жагсаал цуглаан өрнүүлж шатахуунаас үүдэлтэй үнийн өсөлт нь улстөржсөн, үндэслэлгүй байгаа учир үнийг бууруулахыг шаардаж байсан. Үүний хүчинд Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхлүүлж, тухайн үед зөвшилцөл үр дүнд хүрч Засгийн газар хүлээсэн үүрэг хоёрдугаар сарын 8-нд дуусгавар болохоор байсан. Засгийн газраас хоёрдугаар сарын 8 гэхэд шатахууны үнийг бууруулахыг нефть импортлогчдод үүрэгдсэн билээ. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний ханш дагаад буурч хуучин үнэдээ хүрэх болно гэж МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатар Төрийн ордонд хийлгэсэн хэвлэлийн хурлаараа мэдэгдэж байсан.Хэрэв ингэж чадахгүй бол дараагийн шат дараатай  арга хэмжээг авч, дахин тэмцэнэ гэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар үнийг өсөлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажил нь бодитоор харагдсангүй. Харин ч сар шинийн уур амьсгалыг дагаад үнийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдэж иргэдийн бухимдал чинээндээ тулчихсан сууж байна. Шатахууны үнийн өсөлтөөр далимдуулж үнэ хөөрөгддөг манайхны зан. Наад захын жишээ гэвэл хиамны үнэ тэнгэрт туллаа.  Өнөөдөр нэг кг хиам 10 мянга хол гараад байна. Хамгийн хямд хиам л гэхэд  бидний нэрлэдгээр нарийн хиам. Гэтэл үнэ бөөний захуудад 6000 төгрөг хүрчээ. Энэ үнийн өсөлтөөс болж иргэд төдийгүй хиамны худалдаачид ч бухимдалтай байна. “Мах импэкс” ХК-ийн зарим бүтээгдэхүүн “Барс” худалдааны төвд дараах ханштай байна. Бүтээгдэхүүний нэр     Хуучин үнэ     Өссөн үнэ “Аялал “ хиам    9000    12000 “Нийслэл “ хиам    8000 төг    11000 “Салями” хиам    6700    9500 “Зочин” хиам    6700    9500 “Онцгой” хиам    6800    8500 Бүр “Нийслэл” хиам супермаркетийн лангуунууд дээр аль хэдийнэ 13 мянган төгрөгт хүрчээ. “Мах импэкс” ХК-иийн “Авбал ав, байвал бай” гэсэн ийм үнэд дарлуулсан “Барс” худалдааны төвийн худалдагчид  өөрсдөө ч, хэрэглэгчдээ ч хохироохгүй нь тулд өнгөрсөн хоёр өдрийн турш лангуугаа хаасан байна. Гэтэл яах аргагүй хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага байгаа учраас өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэхээс аргагүйд хүрч, иргэд ч тэнгэрт хадсан энэ үнээр авахаас өөр аргагүй болжээ. Энэ бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн ганцхан жишээ. Гэтэл хоёрдугаар сарын 8-ны өдөр гэхэд шатахууны үнийг буулгана, үүнийг дагаад бараа бүтээгдэхүүн ч буурна гэж амлаж байсан МҮЭХ-хон, Засгийн газрынхан нүд чихээ гартаа атгаад таг чиг. Нөгөө үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалахаар хамтарч ажиллахаар болж тавхан өдрийн өмнө санамж бичиг энэ тэрд гарын үсэг зураад байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ариунболд, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нар хаа явна. Тэдний сураглаж бид утас цохилоо. Гэтэл С.Ганбаатарын утас message roaming үйлчилгээг идэвхжүүлсэн байна гэсэн хариу өгсөн бол А.Ариунбаатар утсаа авсангүй. Ийнхүү өмөөрөх эзэнгүй ядарсан иргэд шатахууны үнийн өсөлтөөр далимдуулагчдад  халаасаа сэгсэрүүлсээр л байх уу?
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Shudraga ursulduunii Magnai show gaa bish ajilaa hiivel taarna
2013-05-06
BuyanZaya:
Bi ediin zasag sain medehgui l dee.. Yagaad UB-iin BENZINii une os'ood bdag yum be? arai uniig n buulgaval, arad tumenii yaduural bagasah uu? HEN eniig kontrolddag yum be? Facebook: Buryat Mongol Buyanzaya
2012-03-25
Zochin:
Shudraga ursulduunii Magnai show gaa bish ajilaa hiivel taarna
ГАНБААТАР ГАНЦААРАА ТЭМЦЭЭД ЮУНД ХҮРЭХ ЮМ БЭ? АРД ТҮМЭН ТЭР ЧИГЭЭРЭЭ БОСОЖ ЧАДААГҮЙГЭЭС ИЙМ БАЙДАЛД ХҮРЧ БАЙГАА ЮМ. БИД БҮГДЭЭРЭЭ ХОХЬ НЬ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ХЭЛЭХЭВ ДЭЭ... ГАСЛАНТАЙ АМЬДРАЛ ЮМ ДАА
2012-02-21
guest:
hiam hunii biend muu bitgi id
2012-02-09
MGL:
Neptiig dotooddoo uildwerlej bj l Orosiin daramtaas garn
2012-02-09
etu577i:
ergyi yher mini yugaa hutsaad baigaa mal be nad hyn chin ard tymnii toloo yabaa hyn cham shig ajilgyi anhiagyi yher tolgoit bish shyy
2012-02-09
ganbaatar sain temtsegch gants daichnaa buu ingej muuhaigaar dair
2012-02-09
зочин:
Та нар Ганбаатарын хаана нь ч хүрэхгүй байж битгий ингэ за. Муу аймхай гөлөгнүүд байж. Тэнэгтдэг байна ш дэ
2012-02-08
длтд:
Ганбаатар эрээний эдийн засгаа дэмжих гээд гараад явжээ.Балютбн ханш буулга гээд байсан нь өөрөө гадаад явах хятадын хог монголд оруулж ирэх санаа байсан нь одоо харагдаж байна
2012-02-08
длтдро ролдролд:
Ганбаатар эрээний эдийн засгаа дэмжих гээд гараад явжээ.Балютбн ханш буулга гээд байсан нь өөрөө гадаад явах хятадын хог монголд оруулж ирэх санаа байсан нь одоо харагдаж байна
2012-02-08
etu577i:
ergyi yher mini yugaa hutsaad baigaa mal be nad hyn chin ard tymnii toloo yabaa hyn cham shig ajilgyi anhiagyi yher tolgoit bish shyy