Төрийн байгууллагт гэр, орон сууц хүссэн иргэд хамгийн их ханджээ
2012-02-09

Өнгөрсөн онд төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 17921 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд шийдвэрлэлт 97.3 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар өссөн гэсэн үг юм. Харин нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 98.8 хувьтай байна. Иргэд ихэвчлэн гэр, орон сууц, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал, малчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ханджээ. С.Заяа
Shuud.mn
Сонин хачин