Лабораторийн төхөөрөмжийн зардлыг төсөвт суулгахаар боллоо
2012-02-09

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар барилгын материалын сорил, шинжилгээний төв лабораторийн тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх болов. Мөн барилгын материалын үйлдвэрүүдийг байгуулахад мэргэжлийн болон санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгасан байна. Үүний зэрэгцээ Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркыг зам тээвэр, дэд бүтэц хөгжсөн, ажиллах хүчтэй Налайх, Багахангай дүүрэгт байгуулах талаар судалж, шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгажээ.
Shuud.mn
Сонин хачин