Их дээд сургуулиуд АНУ-ын магадлан итгэмжлэлийн зөвлөлд нэрээ өгчээ
2012-02-09

АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP) Улаанбаатар хотноо ажиллаж байна. БСШУЯ, ACBSP, БМИҮЗ хамтран олон улсын "Магадлан Итгэмжлэл" сэдэвт хоёр өдрийн сургалт семинар өчигдөр эхлүүлжээ. Уг семинарт АНУ-ын ACBSP -ийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа аж. АНУ-ын ACBSP -ийн үнэлгээгээр магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг Санхүү эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийн Эдийн засгийн сургууль эхлүүлсэн гэнэ. Энэхүү Дэлхийн олон улс орны нэр хүндтэй их сургууль, коллежүүдийн гишүүнчлэлтэй тус зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэхээр ШУТИС-ийн КТМС, ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургууль, "Мандах бүртгэл" дээд сургууль, "Сэрүүлэг" дээд сургууль, "Сан" дээд сургууль, "Этүгэн" дээд сургууль, "Идэр" дээд сургууль, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн дээд сургууль болон Үндэсний дээд сургууль зэрэг арван сургууль нэр дэвшигч гишүүнээр элсээд байгаа аж. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин