Манай гаригийн эмгэнэл
2012-03-01

Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров дагалдан яваа хүмүүсийн цувааг Сирийн нийслэл Дамаск хотноо очиход ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжигч нийслэлийн иргэд халуун дотноор угтан авсан байна. Иргэд ОХУ-ын туг далбааг барьж зам дагуу жагссан байх бөгөөд хэд хоногийн өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Сирийн эсрэг арга хэмжээг хориг тавин зогсоосонд нь оросуудад ихэд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Сергей Лавров, Башар Ассад нарын уулзалт ажиглагчдын үзэж байснаас богино хугацаанд болж өнгөрсөн. Уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэл болон Итар Тасс агентлагаар цацагдсан мэдээлэлд ОХУ-аас тавьсан гал зогсоож сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суух саналыг Сирийн ерөнхийлөгч хүлээн авсан тухай дурджээ. Олон улсын ажиглагчид үүнийг Башар Ассадын ээлжит цаг хожих гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа. Сирийн засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Сергей Лавров, Башар Ассад нарын уулзалтын дараа хийсэн мэдээлэлд дурдсанаар “Сирийн засгийн газар нь улс орныхоо төлөө алан хядагч болон бусармаг, хууль бус аргаар төрийн эрхийг авахыг хүссэн, арабын хавар нэртэй хувьсгалын давалгаагаар далимдуулж төрийн эргэлт хийж улс оронд тогтворгүй байдал үүсгэхээр завдсан гадаадын хатгалгын эсрэг ийнхүү тэмцэж байгаа юм” хэмээжээ. Засгийн газрын тайлбараар бол одоо Сирийн хамгийн халуун цэг болоод буй Хомс хот нь алан хядагч болон төрийн эрхийг авах гэсэн зэвсэгт бүлэглэлүүдийн үүр уурхай болоод буй бөгөөд тэднийг дарахаар тулалдаж буй Сирийн зэвсэгт хүчнийг энгийн иргэдийг хоморголон хөнөөж буй мэтээр худлаа мэдээлэл цацаж буй барууны хэвлэлүүдийг буруутгасан байна. Гэсэн хэдий ч Сирийн засгийн газрын мэдээлэлд итгэхэд бэрх юм. Хомс төдийгүй Сирийн олон хотод мөргөлдөөний хөлд олон зуун гэмгүй номхон иргэд өртөж амиа алдсаар байгаа юм. Сирийн армийнхан хэдийгээр сөрөг хүчний эсрэг тулалдаж буй хэдий ч нийт ард иргэдийн санаа бодол ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг байгаа учраас тэдний зүгт ч мөн бууныхаа амыг хайр найргүй чиглүүлсээр байгаа аж. Үүнийг Сирид сурвалжлагчдаа ажилуулж байгаа олон улсын мэдээллийн агентлагууд гэрэл зураг, видео бичлэг зэрэг хөдлөшгүй баримтаар нотолж байгаа юм. Нэгэн бичлэгт Сирийн Хомс хотын нэгэн иргэн “Ерөнхийлөгчийнхөө дэглэмийг эсэргүүцсэнийхээ төлөө Засгийн газрын цэргүүдэд хайр найргүй хядуулж байгаа Сирийн ард түмнийг юу ч хийлгүй ажиглаж байгаа хүн төрөлхтөнд баярлалаа” гэсэн утга бүхий харууслын үгс хэлсэн нь телевизүүдээр цацагдаж байлаа. Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүртэл Сирийн байдал хяналтаас гарч байгаатай эвлэрч эхэллээ. Тэдгээр байгууллагууд төлөөний шинжээчдээ Сирид ажиллуулж өдөрт хэдэн хүн амь үрэгдэж буй тухай мэдээллийг тогтмол цацдаг байсан ч сүүлийн үед байдал улам хурцдсантай холбогдуулан мэдээллээ зогсоосон юм. Учир нь Сирид одоо амиа алдаж буй хүмүүсийн тоо замбараагаа алдаж нарийн тооцоолоход бэрхтэй болсон аж. Байдал нэгэнт ийм болсон хойно ОХУ төлөөлөгчдөө илгээж хямралыг зохицуулах арга хэмжээ авч буй нь нэгэнт оройтсон тухай барууны орнууд мэдэгдэж эхэлж байна. Өчигдөр Сергей Лавров, Башар Ассад нарын уулзалтын үр дүнг анхааралтай ажиглаж байсан АНУ-ын төрийн департаментаас мэдэгдэл хийжээ. Энэхүү мэдэгдэлд Оросуудын Башар Ассадтай хийсэн тохиролцоо одоо нэгэнт Сирид үүсээд буй нөхцөл байдлыг арилгах боломжгүй бөгөөд цаг үрсэн алхам болно хэмээсэн байна. CNN агентлагийн гэрэл зурагчид сүүлийн үед Сирийн Хомс хотод ажиллан бодит байдлыг газар дээрээс нь идэвхтэй мэдээлж байгаа билээ. Та бүхэн CNN-ий гэрэл зурагчдын дуранд өртсөн Хомс хотод амиа алдаж, шархдсан иргэдийн төрхийг доорхи зургуудаас харж болно. Яг одоогийн байдлаар Хомс хот хүмүүс хамгийн олноороо амиа алдаж буй манай гаригийн аймшигт цэг болоод байгаа юм. О.Нар
Shuud.mn
Сонин хачин
tbt:
urnudiinhun siriig tamlaj duuslaa. amerik, baruunihani daraagiin eeljit zolios uls ni haanah ve, ter uls ni bayalagtai uls l baij taarna.
2012-10-03
mongol:
argagyi l bodon yumdaa hehe
2012-03-02
mongol:
yag ynen ymkhii orosuud odoo songuuliihaa daraa oorsdoo dotroo baildaj Syria shig bolno doo yana daa
2012-03-02
oogii:
Siriin ard tumniig burhan iveeh bolnoo eh orniihoo ireeduin sn saihanii tuluu ami biye zoriulj bgaa ene ard tumniig jinhen baataruud l gene dee
2012-02-16
bodonguud:
bashar asadiig demjij bna. baruuniihan livi ulsiig yalaa. manai tur zasgiin teneguud baruuniihaniig ayaldan dagadagaa bolimoor yum ter ardchilal chin ni odoogiin livi shuu dee... baruuniihniig tenger nirgeg..
2012-02-11
mongol:
argagyi l bodon yumdaa hehe
pkxny:
Сирийн ард түмнийг яахыг зөвхөн Сирийн ард түмэн шийдэг. Биднүүс эндээс жингийн тэмээ явж л байхад жингр нохо мит гуцва.
2012-02-09
Khunshagai:
наад зургаа тавиад та нар Сирийн засгийн газрыг харгис гэх гээд байна уу? хаанаас олсон зураг вэ? Тэнэг гэдэг нь Оросууд л болж тийм юм дэмжих болж Барууныхан л болж "Ардчилал" тогтоодог гэдэг тэнэг үлгэрээ одоо больж үз. юу уншиж явдаг чинь тодорхой байна. мэдлэггүй дорой амьтан.
2012-02-09
ingehed ene zuragnuud haana hen avsan n buu med shd... AMERIKUUDYN bumbugund urtuj uhsen humuusiin zurag ch baij magad... tarhi ugaaltaa gej...
2012-02-09
americaanuud neg ih deer baij chadku shdaa.... bas l emgiin irgediig orosuudaas iluu hyadsan nugeltnuud!
2012-02-09
M:
Say 2009-10 onuudad Shinjand heden arvan myangan uigurchuudiig hyatadiin armi hyadsan tehed BBC, CNN hav daraad l ongorson
2012-02-09
M:
Orsuud oorsdoo 1979-89 onii hoorond 1 say garui afganii engiin irged huuhduudiig hyadsan fashist guren uchiraas busad ulsiin fashismiig demjih l bolno.
2012-02-09
americaanuud neg ih deer baij chadku shdaa.... bas l emgiin irgediig orosuudaas iluu hyadsan nugeltnuud!
M:
Say 2009-10 onuudad Shinjand heden arvan myangan uigurchuudiig hyatadiin armi hyadsan tehed BBC, CNN hav daraad l ongorson
Лодой:
Хятад болон Оросууд өөрсдийн эрх ашгийн төлөө дэлхийг цусаар будахад бэлэн фашистууд юм.
2012-02-09
orosuudtai aytaihan baihgui bol ebgui shuu
2012-02-09
b:
tor,zasgiig huchirhiilleer avsan uls urgelj l eeljlen ene argaaraa dahin erhee olj abdag.
2012-02-09
delhii ettonts udahgui suireh bhoo haa saigui l alaan hyadaan. ene ih yargalal humuusiin tenegleliig dlehii daahguie
2012-02-09
surtei nertein 2 uls uulza biz neg uls n horondoo alaltsaj bn oros usa 2 terig ulam odoon hatgaj bn dan gants ene orond iim uhel bolood bgan bish shde afrik afgan geed humus uhej bga olon l gazar bndag manai garig geh geed bga bol ydaj tiw bolgonoos neg ulsin jishe awach
2012-02-09
OMG:
Yamar aimar yum be?
2012-02-09
зандан:
Өмхий Оросууд энэ цус урсгах явдлыг дэмжиж санхүүжүүлж хуучин цагаан хааны үеийн зэвсгээ зарахаа болимоор юмаа
2012-02-09
mongol:
yag ynen ymkhii orosuud odoo songuuliihaa daraa oorsdoo dotroo baildaj Syria shig bolno doo yana daa
SIRIIN ARD TVMENG BURHAN IVEEG. ERT OROI HEZEE NEGEN TSAGT VNEN VRGELJ YALDAG YUM.
2012-02-09
pkxny:
Сирийн ард түмнийг яахыг зөвхөн Сирийн ард түмэн шийдэг. Биднүүс эндээс жингийн тэмээ явж л байхад жингр нохо мит гуцва.