Бусдын бичиг баримт ашиглан хил нэвтрэхийг завджээ
2010-12-01

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 дугаар аялалын онгоцоор энэ сарын 26-ны өдөр Э.Мөнхзаяа нь Б.Ганчулууны тоот паспортыг ашигласан үйлдлийг Хилийн 0218 дугаар ангийн шалгагч, дэслэгч Д.Эрдэнэмөнх илрүүлж, Хилийн тагнуулын тасагт хүлээлгэн өгчээ.

Мөн тус аялалын онгоцоор БЗД-ийн оршин суугч О.Төртогтох өөрийн регистрийг өөрчилж, тоот паспорт гаргуулан, улсын хил зөрчсөн үйлдлийг Хилийн 0218 дугаар ангийн шалгагч, ахлагч Е.Еркэгүл илрүүлэн, Хилийн тагнуулын тасагт хүлээлгэн өгсөн байна. Сүүлийн үед Монгол Улсын иргэд бусдын баримт бичиг ашиглах, бусдын нэрээр паспорт гаргуулах, овог нэрээ өөрчлөн буцах үнэмлэх, цагдаагийн бичиг авч хил зөрчин ирж байгаа аж. Түүнчлэн өмнө нь УБЕГ-аас бусдын нэрээр паспорт гаргуулсан, бусдын баримт бичиг ашиглаж хил зөрчсөн иргэд буцаж эх орондоо ирэхдээ өөрийн паспортоо ашиглах явдал гарах болжээ.

Shuud.mn
Сонин хачин
Tegeed oor haachihiin eh orondoo irehguin Bol harin ch Mongol ulsiinhaa irgediig ergej irj baihad talarhaltai handah heregtei Mongol humuus n baijiij Mongol hogjihoos bish gadnii ulsuud baigaad Mongol hogjihgui shuu dee
2011-10-19