Хийлч Дээгийгийн шинэ стиль
2012-02-09

Аянчин аутфиттерс компани өчигдөр дэлхийд алдартай ажлын хувцасны үйлдвэрлэл худалдааны Carhartt брэндийн албан ёсны дистрибьютор болжээ. Энэхүү арга хэмжээг улам баталгаажуулж, Аянчин аутфиттерс ХХК-ийн захирал Г.Мандах, Сarhartt компанийн захирал Rick Fecowicz нар тууз хайчлав. Түүнчлэн Монголд уул уурхай, зам тээвэр, барилгын  салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, чанартай, удаан эдэлгээтэй ажлын хувцас нэн тэргүүнд шаардлагатай болохоор тус дэлгүүр дэлхийд аюулгүй ажиллагааны шинэ стандартыг  бий болгосон Америкийн алдарт брэнд Carhartt-ийг нэвтрүүлж байгаа аж. Мөн энэ үеэр Сarhartt компанийн захирал Rick Fecowicz бид үнээс илүү чанарыг эрхэмлэдэг. Манай бараа бүтээгдэхүүн Монголын эрс тэс уур амьсгалд тохирно” хэмээн энэ үеэр онцолсон байна. Нээлтийн арга хэмжээний хүрээнд Iloft-ийн танхимд тайзнаа удаан харагдаагүй дуучин Чингис, хийлч Дээгийгийн ажлын хувцастай үзүүлбэр гээд сонин содон  сюрпризээр дүүрэн байлаа. Энэ үеэр “Аянчин Outfitters”-ийн оруулж ирдэг дэлхийд алдартай Columbia, Garmin, Nikon, Carhartt, Sorel, CAT, Wenzel брэндийн загваруудыг бидний мэддэгээр моделиуд биш циркийн жүжигчид танилцуулсан нь үзэгчдийг гайхшруулсан сонирхолтой үзүүлбэр байж чадсан юм. 123 жилийн түүхтэй алдарт брэнд Carhartt монголд ирж, бид дэлхий дахинтай мөр зэрэгцэн алхах боломжтой боллоо. С.Заяа          
Shuud.mn
Сонин хачин
unshigch:
ene deegi shal teneg huuhen bnleeshde, TV-r barag sex yaj hiihiig zaah geed bgaa yumuu haashaa yum,emegtei hun urdaas ni saihan taviad ogoh heregtei ch geh shig soloirood bnlee, hiilchee l hiine biz, neeh yum buhniig sain meddeg chaddag dur uzuuleh gej yadah yum, teneg avgai...
2012-02-11