Орон нутагт 120 сургагч багш бэлтгэжээ
2012-02-10

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүүлэх, өрхүүдийг хөгжүүлэх зорилгоор “ Өрхийн хөгжлийн төлөвлөгөө” –ний  бүсийн сургалтыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Төрийн бус байгууллагууд, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сантай хамтран үндэсний 10, орон нутгийн120 сургагч багшийг бэлтгэсэн. Үүнээс нийслэлийн Багануур дүүрэгт орон нутгийн дөрвөн  сургагч багшийг бэлтгэсэн байна. Мөн Хүүхэд, эмэгтэйчүүд халамж хамгаалал төвтэй хамтран “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх орон нутгийн чадавхийг бэхжүүлэх “ сургалтыг ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд, хороодын Засаг дарга, хөгжлийн болон халамжийн нийгмийн ажилтнууд, Хүүхэд хөгжлийн төвийн дарга, арга зүйч нийт 28 ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулжээ. Цаашид Өрхийн хөгжлийн төлөвлөгөөг өрхөд хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан  судалгаа хийж өрхийг хөгжүүлэх, чадваржуулах, дэмжлэг үзүүлэх ажлуудыг зохион байгуулах аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин