"Алтан Тариа"-гийн гурилаар ард түмнийг хэн айлгаад байна вэ...
2012-02-10

Сар шинийн баяр дөхөж монголчууд  маань уламжлалт баяртаа хүн бүр, өрх айл бүр эрвийх дэрвийхээрээ бэлдэж байна. Энэ цаг үетэй давхцан сүүлийн үед цахим орон зайд хүнсний аюулгүй байдал алдагдаж буй тухай сэтгэл эмзэглэмээр мэдээллүүд цацагдах болжээ. Үүний дунд “Алтан Тариа” компанийн гурил урд хөршөөс орж ирдэг, тэрчлэн үүнтэй холбоотой элдэв янзын итгэмээргүй зүйл байдаг тухай монгол нутгийнхаа хөрснөө ургасан буудайгаар хоолоо хийж иддэг хэмээн сэтгэл амар явдаг монголчуудын хэн ч уншсан сэрдхийм мэдээллүүд багтах аж. Манай улсын гурилын хэрэгцээний ихэнх хувийг дангаараа хангадаг “Алтан Тариа” компани бол яах аргагүй үндэсний үйлдвэрлэлийн маань томоохон бахархал. Монголчуудын хүнсний хэрэглээ Хятадаас хамааралтай гэх эвгүй мэдээг зөөллөдөг нь яах аргагүй “Алтан Тариа”-гийн гурил мөнөөсөө мөн. Гэтэл иймэрхүү мэдээллүүд цацагдаж буй нь хэрэглэгчдийн сэтгэлд сэв суулгаж байна. Асар их итгэл үнэмшлээр сонголтгүй шахам худалдан авч хоол хүнсэндээ хэрэглэдэг монголчуудын хувьд энэ асуудал тун чухал. Үндэсний аюулгүй байдлын тухай цуврал нийтлэлээрээ цахим орон зайд хэдийнэ танил болоод амжсан Golomt.org хэмээх сайтад энэ тухай барин тавин, олон баримт сэлт дурдан нийтэлжээ. Тэрхүү нийтлэлүүд нь ч хүнсний аюулгүй байдалд санаа зовних ёстой олон мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад амжсан. “Алтан Тариа” компани хятадаас их хэмжээгээр гурил оруулж ирдэг тухай “Сэрэмжлүүлэг № 4: Монгол хүн мал шиг үхэхэд ойрхон байна” хэмээх материалд олонтаа дурджээ. Тодруулбал “... Хятадад хоол хүнс хэрхэн бэлтгэдэг тухай дотор эвгүйрэм баримтуудтай танилцсан хүмүүсээc “гадны зүйл авахаа больё, мах, гурилаа л идэж байя” гэж уриалж байсан нь цөөнгүй. Харамсалтай нь, үндэсний үйлдвэрлэгчид маань хүртэл хэрэглэгчдийн итгэлийг сэвтүүлсэн баримтууд чамгүй их аж..., ...Лавшруулан судалж үзвэл “Алтан тариа”-гийн гурилын чанарын асуудал шинэ зүйл огт биш бөгөөд сүүлийн хэдэн жилд яригдсаар ирсэн. “Алтан тариа”-гаас ноцтой зөрчлүүд илэрсээр байх атал авсан арга хэмжээ нь тодорхойгүйхэн, асуудал тэгсхийгээд унтардаг нь жинхэнэ ид шид гэлтэй..., ...Дээрх явдлаас 4 сарын дараа буюу 2010 оны наймдугаар сарын 18-нд нэр бүхий сонин болон бусад хэвлэлээр “Алтан тариа”-гийн гурилаар бууз хийж идсэн гэр бүл мөнгөн усанд хордсон тухай мэдээлэл цацагджээ. Буузных нь жигнүүр дээр мөнгөн ус бөнжигнөж байсан тухай Онцгой Байдлынхан ч баталcaн аж. Харин цаашид энэ талаар дахиад мэдээ гарсангүй, бас л сураг тасарчээ...” зэрэг баримтууд дурдагдсан байх бөгөөд уншигчдын сэтгэгдэл дундаас түүж авсан бололтой “...Зочин 2012-01-18 16:30:13 Энэ үнэн. Манай найз “Алтан тариа”-гийн менежер дандаа Хятад явдаг. Мөн “Өгөөж”-ийн ууттай гурилан боовнууд хужаагаас ирээд бууж байхыг хоёр нүдээрээ харсан байвал яах уу…, Үнэн  2012-01-18 13:02:56 “Алтан тариа” хужаагаас гурил оруулдаг нь үнэн байх, яагаад гэвэл тэдний төлөөлөгч гэж хүүхэн xужаад байдаг юм. Нэр нь Цацрал. Тэр нэг удаа ам нь халаад энэ тухай ам алдаж байсныг санаж байна...” гэх мэтчилэн олныг өгүүлжээ. Олон ч монголчуудын сонорт хүрч тэднийг эмзэглэсэн энэхүү материалд хариу болгосон уншигчдын үгс мэдээллийн сайтуудын сэтгэгдэл бичих талбарыг хэсэгтээ л дүүргэсэн. Гэвч асуудлыг ингээд замхруулж болохгүй. Үүнтэй хүн бүр санал нийлэх буй за. Бид энэ тухай бичихдээ “Алтан Тариа” компанийн эсрэг хандсангүй, тус компанийн талд ч орох гэсэнгүй. Зөвхөн сэтгэл эмзэглэх мэдээллүүд үнэний ортой юу, бид үнэхээр хятадаас ирсэн гурил хэрэглэж байна уу, аль эсхүл үндэсний үйлдвэрлэгч “Алтан Тариа” компанийн нэр хүндийг унагах гэсэн хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн дайралт уу гэдгийг уншигч, хэрэглэгчдэд зөв талаас нь тодруулах гэсэндээ энэхүү нийтлэлийг бичлээ. Энэхүү материал хаа сайгүй тархаад буй энэ цагт “Алтан Тариа” компани ард түмэндээ хандан мэдээлэл гаргаж олон түмнийхээ санааг амирлуулах цаг хэдийнэ болсон гэж бид үзлээ. Үүний учир бид тодруулга авахаар “Алтан Тариа” компанийн маркетингийн албатай холбогдсон юм. Сүүлийн үед интернэтээр цацагдаад буй материалын тухайд, мөн ямар нэгэн тайлбар хийх тухай асуухад “Бид мэдэж байгаа. Манай гурил Мэргэжлийн хяналтын газар зэрэг бүх хяналт шалгалтын албан ёсны баталгаатай. Мэргэжлийн байгууллага нь хянаад шинжлээд, батлаад өгч байхад бид юу хэлэх вэ дээ. Үүнийг бид өрсөлдөгч байгууллагын дайралт, хар пиар гэж л үзэж байгаа. Хэн ямар гурилаа сонгох нь өөрсдийнх нь сонголт” хэмээн тодруулга өгсөн юм. Үнэхээр хяналт, шалгалтын шат давааг давж хэрэглэгчдийн гарт “Алтан Тариа”-гийн гурил маань ирж буй бол бидний санаа амрах болно. Монгол нутгийн маань хөрс шороонд ургасан амуу буудай элдэв бузраас холуур түмэн олонд минь үр шимээ өгөөсэй. О.Нар
Shuud.mn
Сонин хачин
банш:
алтан тариан гурил ч нээрээ биш болжээ. дээрхи бичсэн зүйлс үнэн бололтой.банш хийсэн чинь бөөрөнхий махтай цай болчихлоо.
2013-03-31
sadf:
Засс олон жилийн өмнө л ил болсон асуудалдшд. Одоо энэ хужаа гурил авдаг хүн байдаг юм уу. Вагон вагоноороо л бууж байдаг гэхчүүлээ. Монгол л гэнэ, Орос л гэнэ, бүгд л хужаа шд.
2013-01-16
Hereglegch:
Delhiid odoogiin baidlaar gurilan buteegdehuun hamgiin unetei bga,orosd hamgiin hymd manai boov hezee ch china- s irdegui Tegeed bodood uzdee, Har piar
2012-04-14
Гааль, тагнуулийнхан ажлаа хий:
Хэрвээ үнэн эсэхийг хил гаалийнхнаас асуух хэрэгтэй...
2012-02-12
хулхи гар:
яагаад замын үүдээр вагон дүүрэн алтан тариа гурил орж ирлээ гэж хэлээд байхад авч хэлэлцээгүй вээээ Цэвэр хужаа гурилаа хөөөөө Хятадууд хүн биш.
2012-02-12
ганаа:
алтан тариагийн цаад эзэн хужаа шдээ замын цагдаагийн хойд талийн том барилага Хилтон буудалын эзэн гэсэн шүү.Алтан тариагийн хужаа гурил идэхээ больёоо Монголчуудаа
2012-02-12
ALTAN TARIA HYATADAAS ERELTEE HANGAHIIN TULD IMPORTLODOG, NIILUULJ TEEDEG BAIGUULLAGA NI BEIJING MANGLAI LOGOSTIC GEJ COMPANY BAIDAG YUM. BUR ALTAN TARIA GIIN TOLOOLOGCHIIN GAZAR NI BEEJIND MANGLAI GIIN OFFICED BAIRLADAG
2012-02-12
yagaad dotooddo iim ih taria tarij bj gants yuma ch bolson vnencheer dotooddo hiij boldoggvi yum be mgl.chuudiin guril n hvrtel iim bhad yund itgehiim be arai ch dee zowhon oorsdoo bayjij bwal boloo ard irged hamaagvi yumuu nvgel nvdeeree garnaa ta nar oorsdoo naad gurilanda hordooroi ALTAN TARIAGIINHAAN
2012-02-12
Хорлоо:
Алтан тариа бол ард түмнийг хуурагч, урвагч компани. Хятадруугаа тонил. Олон удаа Мэргэжлийн хяналтынханд хахууль өгч байгааг чинь илчлэх болно. Мэргэжлийн хяналтынхан гэж бас нэг хахуульд идэгдсэн байгууллага байна. Ямарч аюултай зөрчил бүхий байгууллага шалгуулахдаа Мэргэжлийн хяналтынханд авилга өгөөд л болчихдог болсон байна. Мэргэжлийн хяналтыг хянахгүй бол, цэвэрлэгээ хийхгүй бол ард түмэнд их гай чирч байгаа юм.
2012-02-12
Atraa:
altantaria dotoodiin ulaan buudai ene namar auakhgvi baga zereg dvr vzvvleed l bolchikhson shvv dee tarialanchdaa daramtaldag baij ichikhgvi mongoliin mine khorson urgasan buudai mine gej khudlaa tarkhi ugaakhaa bolivol zvid niitsne
2012-02-11
Ylaanbaatar gyril geh ybsiinhanii gyril zaragdahgyi bolohoor tomoor ni oroldoj bna
2012-02-11
хэн айлгаад байна вэ?:
“Алтан Тариа”-гийн гурилаар ард түмнийг хэн айлгаад байна вэ… Altan taria l ailgaj baigaa baix daa
2012-02-11
БЛИ:
Маркетингийн албаны хүн "хяналт шалгалтын албан ёсны баталгаатай" л гэх юм, үнэн эсвэл худлааг мэдээж нэг нотлох баримтаар баталнаадаа янз нь, хэрэг алга. Үндэсний үйлдвэрлэгч нэр зүүсэн хятадын импортлогч компаниуд монголд их байгаа байхөө, энэ тухай сонсоод Алтан тариад эргэлзэж л байна шүү.
2012-02-11
Үндэсний үйлдвэрлэгчид хоргүй ч гэх шиг:
Судалгаанаас харахад монголчуудын дийлэнх нь дотоодын үйлдвэрийн тамхиа татдаг ажээ. Тухайлбал, “Улаан шонхор”, “Цагаан өргөө”, “Алтан навчис”, “Хаан” янжуур хийгээд дүнсэн тамхи татдаг гэсэн байна. Тэд стандартын шаардлага хангаж байна уу гэдгийг харъя. Хамгийн хортой гэгдэх никотины агууламж импортын бусад тамхинаас илүү, хорт хавдар үүсгэдэг сонгодог бодис кадми гэдэг металлын агууламж 10 дахин их болох нь тогтоогджээ. Манайхан жинхэнэ хорыг нэрж, сорж өгдөг нь гарцаагүй ажээ. Тиймээс “Тамхи хортой, “Тамхи Со”-гийнх бүр хортой” гэсэн дүгнэлтэд мэргэжлийнхэн хүрэх болсон байна. Хэдийгээр тамхины ч гэсэн үндэсний үйлдвэр тул иргэдээ бага ч болтугай бодмоор юм даа. http://www.wikimon.mn/content/4176.shtml
2012-02-11
үнэн:
Миний нэг танил сэтгүүлч хэлж байсан, энэ "Алтан Тариа", АПУ, Монос гэсэн том компаниуд хэдэн арван сая төгрөгөөр реклам сурталчилгаагаа хийлгэдэг болохоор хэвлэлийн боссуудтай давхар гэрээтэй байдаг гэнэ. "Муу мэдээ битгий гаргаарай" гэдэг. Тийм болохоор хичнээн том зөрчил байсан ч тэр нь дарагдаад өнгөрдөг, сонин хэвлэлийнхэн ашгаа бодоод гаргадаггүй гэнэ лээ. Тэгээд мэдээж тэр мэргэжлийн хяналтын хэдэн авгайчуудад юм атгуулчихдаг болохоор бүх юм далд явагдаад, ард түмэн юу идэж ууж байгаагаа мэддэггүй гэсэн үнэн байхаа. Хүмүүс өөрсдөө юу идэж байгаадаа анхаарахгүй бол дотоод гадаад ялгаагүй итгэхэд бэрх болжээ.
2012-02-11
гөлөг:
Тэгээд монголчуудыгаа хуураад мэхлээд хордуулаад байгаа Алтан тариагийнхныг монгол хүн гээд тэвчээд суух юм болжийно уу? Хуцваа муу Алтан тарианы гөлөг Дандаа мөнгөөр ам таглаад байж чадна гэж бодоо ю муусайн юмнууд хорт хавдраар монголчуудыгаа бүгдийг цааш харуулах гээд санаархсан муусайн хятадын гар хөлүүд
2012-02-11
Ичдэг болоосой,:
Энэ сэтгүүлч Алтан тарианаас жаахан мөнгө авч л дээ тэгээд юу бичихээ мэдэхгүй элийрч байна. Алтан тарианы гурилнаас мөнгөн ус гараад бүхэл бүтэн гэр бүл хордсон, бас бүр нэрийн барааны дэлгүүрээс нь авсан гуриланд ясны гуриланд байдаг цох хорхой илэрсэн гээд бүх баримттайн голомт.орг дээр бичсэн байсан. Тэр дээд гурил гээд нэрийн барааны дэлгүүрээс авсан гурил нь шинжилгээгээр дээд гурил биш бсан гэсэн. Хүн арддаа үйлчлэхийн оронд хэдэн халтар төгрөгөөр олигархуудад худалдагдсан, бузар бизнесыг бултуулж явдаг амьтан байна. Ичдэг болоосой, чиний ээж аав, ах дүү, тэр хоронд хордвол яахым?
2012-02-11
mongol:
Altan Tarian guriliig urdaas irsen vagon oos shunujin buulgalaa gesen yariag sonsch baisan ch itgeegui ,,,, gexdee odoo bodoxod yer n yu bolood baina daa aan,,,,,,,,,
2012-02-11
Монголын ганц үйлдвэрийг авчихаад:
Жаахан совесть-тэй баймаар байна шүү, "Алтан-тариа"-гийн Цэнгүүн ээ. Бид үүнийг чамд авч өгөх гэж хэрэндээ хөөрхөн юм болоо биз дээ. Ихээхэн том толгой гаргах гээд байвал "төрхөмд чинь" буцаачих нь шүү.
2012-02-10
басаев:
Жинхэнэ хятад гурил байна лээ
2012-02-10
ALTANTARIA:
Алтан тариан гурил олон нийтийн дунд нэр хүнд нь их унасан шүү дээ. Угаасаа хятад гэдэг нь нотлогдсон зүйл. Тэгээд л худлаа мэдээлэл цацаж байна. Ер нь бол Хоол хийхэд хүртэл нялцайгаад нэг л биш болсон байсан юм.
2012-02-10
Hugjil hothond 3 uru bair zarna. 99122611 neg dawhart vilchilge yawuulj bolno
2012-02-10
x:
altan taria guai ta muu nuuhaar sain ilchil gej.ene n mongol ene n hytad ene n holichihson ym geed gurilan deeree todruulaga hiimeer ym.ene komfanid ajilladag mohgol hun gej baina uu.humuus uneniig chini l heleed baigaa ym bishuu.nuurend chini us urgachihsan ym l bish bol ichij amidar.gutguuleed baigaa ym bol gutgesen ulsaa shuuhed ogooch tegeed.ard ,irgedee huurdag bol damfuur...
2012-02-10
Мандах:
Ер нь зөвхөн Алтан Тариа ч бус дотоодын үйлдвэрлэгч үндэсний компаниуд руу дайрч давшлах, нэр хүндийг нь унагаах хар PR эцэстээ Эрээн, Хөх хотын үйлдвэрлэгч нарт л ашгаа өгдөг. Хэрэглэгч та үнэхээр монголд үйлдвэрлэсэн бараанд итгэхгүй байгаа бол гадаадын бараа хэрэглэл дээ. Заавал шүлсээ үсчүүлэн тэдэн рүү дайрч давшилж, цээжээ балбах хэрэггүй шүү дээ. Монголчууд бие биенээ хэмлэн ноцох хэрэггүй гэдгийг бүгд мэддэг хэрнээ л арсалцаад байх юм.
2012-02-10
гөлөг:
Тэгээд монголчуудыгаа хуураад мэхлээд хордуулаад байгаа Алтан тариагийнхныг монгол хүн гээд тэвчээд суух юм болжийно уу? Хуцваа муу Алтан тарианы гөлөг Дандаа мөнгөөр ам таглаад байж чадна гэж бодоо ю муусайн юмнууд хорт хавдраар монголчуудыгаа бүгдийг цааш харуулах гээд санаархсан муусайн хятадын гар хөлүүд
Mon:
“Алтан Тариа” компани хятадаас их хэмжээгээр гурил оруулж ирдэг ni unen biz dee saya huraagdsan barimtaa olon niited delgeh tsag ni bolson baih aa
2012-02-10
mon:
hyatadaas buun buunuruu orj ireel bgaazdee.
2012-02-10
j98:
алтан тариа хятад аа хятад
2012-02-10
О:
Алтан тариагийнхан мэргэжлийн хяналтынханд томоохон хахууль өгчихдөг шүү дээ. Хахууль авагсдыг, өгсөнтэй нь нэрээр нь дурьдсанч болно. Энэ удаад түр азная.
2012-02-10
mongol:
Altan Tarian guriliig urdaas irsen vagon oos shunujin buulgalaa gesen yariag sonsch baisan ch itgeegui ,,,, gexdee odoo bodoxod yer n yu bolood baina daa aan,,,,,,,,,