Сурагчид гэрэлтдэг ханцуйвч, цүнхний ууттай боллоо
2012-02-10

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хэлтсээс санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс 5418 хүүхдэд гэрэлтдэг ханцуйвч, цүнхний уут хүлээлгэн өглөө. Тус дүүргийн авто замтай ойр байрладаг Буянт-Ухаа цогцолбор, Цэцээ гүн, 114, 34, 41, 75, 32, 10, 118 дугаар сургуулийн 1-5 дугаар сурагчид хамрагдсан байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн оны нийслэлийн хэмжээнд 344.8 мянган авто тээврийн хэрэгсэл бий гэсэн судалгаа гарсан. 2011 оны эхний есөн сарын байдлаар гэхэд улсын хэмжээнд нийт 41791 зам тээврийн ослын дуудлага хүлээн авсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16713 буюу 63.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 2011 оны эхний 9 сард 282 хүн нас баржээ. Сүүлийн таван жилийн тоон үзүүлэлтийн дунджаар нийслэлд зам тээврийн ослын улмаас 34 хүүхэд амь насаа алдсан бол өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 796 хүүхэд бэртэж гэмтэн, 11 хүүхэд нас барсан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hen iim uutand tsynhee hiigeed yavj bhav de Tegsnees ni tsynhend ni haddag zyil sanaachlaach
2012-02-11
bodonguud:
mash zuv zuil hiij bgaa yum bna. huuhduudee hairlatsgaaya.oroi shuniin tsagaar huuhduud geltgui bugded ni mash ih heregtei...
2012-02-11
багш:
Ард иргэдийг хүүхдээр нь дамжуулан шулдгаа хэзээ болих юм бэ, луйварчид аа. Отгонбаяр гэж нэг толгой санжигнуулсан тэнэг, боловсролын салбарыг мэдэхгүй байж, худал донгосоод л.....Тэгээд өөртэйгээ адил Эрдэнэчимэг гэж нэг бууны нохой олоод дагуулчихсан. Кембриж л гээд солиороод байх. Түүнийхээ ч нарийн учрыг, монголд таарч тохирч байгаа эсэхийг мэдэхгүй байж....Их донжигноод байвал наад толгой чинь мөрөн дээрээс чинь салаад унана шүү дээ. Өөрийгөө нэг их агу ухүн гээд бодчихож. Хүүхдүүдийн төлөө өгч байгаа ард түмний татвараас хэдигй яаж луйвардаж, хаана нууснаа л хэлчих....
2012-02-10