Залуу гэр бүлийг дэмжинэ
2012-02-11

Залуучуудын хөгжил, оролцоо, манлайлал, нийгмийн идэвхийг  нэмэгдүүлэх, хөгжих нөхцөл боломжийг бий болгох зорилгоор энэ оныг Багануур дүүрэг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил“ болгон зарлажээ. Үүний дагуу дүүргийн Засаг даргаас байгууллага аж ахуйн нэгж, хороо бүрт залуучуудын зөвлөл байгуулан залуу гэр бүлийг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэх ажлыг  байгууллага аж ахуйн нэгж, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Нээлтийн үйл ажиллагаан дээр байгууллага, хороо бүрт бүтээлч ажлын дэвтрийг гардуулж өгсөн байна. Цаашид байгууллага бүр жилийн турш бүтээлч ажлыг зохион байгуулах бөгөөд  шилдэг байгууллага аж ахуйн нэгжийг  урамшуулах аж.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин