О.Цэнд-Аюуш “Нам гүнд” шүлгээрээ түрүүллээ
2012-02-11

Монгол Улсын төрийн шагналт О.Дашбалбар агсны 55 насны ойд зориулсан “Эх орон-Оюун санаа-Яруу найраг”нэртэй найргийн наадам өчигдөр Хүүхэлдэйн театрт боллоо. Тус наадамд эхний шатнаас шалгарсан 25 яруу найрагчид шүлгээ уншсанаас яруу найрагч “Болор цом”-ын дэд байрын эзэн, залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш “Нам гүнд” шүлгээрээ түрүүллээ. Удаах байрт залуу яруу найрагч С.Начин, Д.Нямдорж нар шалгарсан бол тусгай байрт залуу яруу найрагч Э.Энхболд шалгарсан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
SAIKHAN NAADMAA TOGTMOLJUULAARAI, INDRA OKIN MIN EE... DASHBALBARIIN NER TURIIG IIM UILS BASKU URGUK YOSTOI CH BJ MAGAD...
2012-02-12