Б.Шаравын нэрэмжит уралдаан болно
2012-02-11

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит залуу дуулаач, ардын хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааныг Хөгжим бүжгийн коллежоос санаачлан зохион байгуулж буй билээ. Уг уралдаанд залуу уран бүтээлчдийг хамруулах бөгөөд 30-аас доош насны дуучин, 35-аас доош насны хөгжимчид оролцох боломжтой юм байна. Оролцогчид эхний хоёр шатанд дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлийг дуулж, эгшиглүүлэн, гуравдугаар шатанд Б.Шаравын бүтээлээс сонгон оролцох ажээ. Уралдааны шагналын сан 33 сая төгрөг ажээ. Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлч 5000 долларын эзэн болох бөгөөд уралдаан гуравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Шарав гуай аугаа хүн дээ
2012-02-12