Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг хуучнаар ШСТТС-ийн багш ажилчдын байрны бохир усны шугамд гэмтэл гарснаас хөрсний бохирдол үүсэн халдварт шар өвчин голомтлон гарах нөхцөл бүрдээд байсан тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Дорнод НАА” ХХК-д хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан бохирын шугамын гэмтлийг засварлуулсан байна.
Бохирын шугам бөглөрсөн шалтгаан нь орон сууцанд амьдардаг иргэд бохирын шугамд 1м
3 орчим барилгын хог хаягдал хийснээс болсон байжээ.
Иймд харъяа сургуулийн захирал болон аймгийн сууц өмчлөгчдийн холбоодуудын салбар зөвлөлийн даргад инженерийн шугам сүлжээг зориулалтаар нь ашиглах, ажлын хариуцлага дээшлүүлэх бохирдсон талбайг цэвэрлэж ариутгах арга хэмжээ авч ажиллах талаар албан бичиг хүргүүлээд байна.