Траншейнд гал гарч хүний нүүр, гар түлэгджээ
2010-12-08

Нийслэл хотод гал түймрийн 3, гал түймрийн зөрчлийн 1  дуудлага тус тус ирсэн  ирсэн байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 16 дугаар гудамжинд иргэн Р-ын 4х5 метрийн хэмжээтэй байшингийн эд хогшил, дээврийн хэсэг шатаж байсныг Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасаг унтраасан байна. Харин  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр  хороо Цагдаагийн гудамжинд  “Цогт трейд” ХХК-ийн хогийн цэг шатжээ. Үүнээс болж Б-гийн Нарлаг хүнсний дэлгүүрийн 380 вольтийн цахилгааны   утасны гадна талын бүрээс, иргэн О-гийн Хатан булаг барилгын дэлгүүрийн дээврийн хэсэг, иргэн У-ын 20 тоннын чингэлэгийн хойд талын хэсэг галд хайрагдсан байна. Галд харайгдсан чингэлэгэн дотор байсан цаасан хайрцагтай таазны, бөөрөнхий, өдрийн гэрлүүд шатжээ. Галын дуудлагын дагуу аврах гал унтраах 10 дугаар анги ажиллаж аюулгүй болгожээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 61 дүгээр байрны 3 дугаар орцонд дулааны шугамын худаг дотор хог шатаж байсныг    Аврах гал унтраах 10 дугаар анги унтраасан байна. Уг галд 41 настай эрэгтэй А-ны нүүр гарын сарвууны хэсэг түлэгдсэн байсныг ЯТТ-ийн 103-д хүлээлгэн өгчээ. Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин