Н.Алтанхуяг үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа
2012-02-14

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр "Мишээл экспо" төв дээр зохион байгуулагдаж буй "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэнгээр орж үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа Үйлдвэржилтийн бодлого тэр дундаа жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогыг хариуцан ажиллаж байсан юм. Түүнийг үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор болон ХАА-н яамны мэргэжилтнүүд дагалдан явсан юм. Энэ үеэр үйлдвэрлэл эрхлэгчдийн олонхи нь үзэсгэлэнгийн байрны хүртээмж муу байгаа талаар дурьдаж байсан юм. УИХ-ын гишүүний хувьд томоохон худалдааны төв байгуулах тал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлж, дэлхийн зах зээл дээр өрсөлцөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гадны хүчин чадал сайтай шинэ дэвшилтэт техник технологийг оруулж ирэхэд нь төрөөс бас дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа тухай хэлж байсан юм. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин
zosnin:
худалдааны төв бариад хэдэн түрээслэгч наймаачид л бий болж хятадын Эрээн хотыг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэнэ тэгээд Элбэгдорж Алтанхуягыг баатар цолоор шагнах биз. нэг жижиг үйлдвэр барих юмуу эсвэл хуучин үйлдврээ түргэн хугцаанд сэргээнэ гэв өөр шүү дээ
2012-03-14
zochin:
Бүх төрлийн машины өвлийн хучлага хийж байна. /Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-02-14
zochin:
ene neg balai yum odoo boliosoi
2012-02-14