Хөдөлмөрийн нэгдсэн яармаг ажиллана
2012-02-14

Нийслэлийн төр, захиргааны байгууллагаас энэ жилийг“Иргэдийн оролцоо өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү жилийн нээлт энэ сарын маргааш  14.00 цагт Улаанбаатар бизнес хөгжлийн төвд болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийг тохиолдуулан тус төвд “Хөдөлмөрийн нэгдсэн яармаг” ажиллуулж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Халамж үйлчилгээний сангаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр нийслэлийн Хөдөлмөрийн бирж болон “Өрхийн бизнес хөгжлийн нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг иргэдэд сурталчилж,  өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах талаар мэргэжилтнүүд сургалт явуулах юм. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
энэ сарын маргааш
2012-02-14