Нэгдүгээр сургуулийн нэг бүлэгт хөл хорио тогтоожээ
2012-02-15

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр Улаанбаатар хотод 11 төрлийн халдварт өвчний 251тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, вирүст гепатит 64. гахайн хавдар 112, салхин цэцэг-39 тохиолдол бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-д нийт 459 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас вирүст гепатит 287, сүрьеэ 179, гахайн хавдараар өвчилсөн 57 хүн байгаа аж. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 249 хүүхэд ийм өвчний халдвар авчээ. Хамгийн сүүлийн мэдээгээр гахайн хавдрын улмаас нийслэлийн I дунд сургуульд  өчигдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох болжээ. Учир нь тус сургуулийн нэгдүгээр ангийн нэг бүлгийн 3-4 хүүхэд хоёр долоо хоногийн өмнө энэ өвчнөөр өвчилсөн байна. Хүүхдүүдийг хичээлд нь явуулахгүй тусгаарласан байсан ч бусад сурагчид нь нэмж өвчилсөн тул тухайн ангийн хичээлийг түр хугацаагаар завсарлуулаад байгаа юм байна. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
Агаар дуслын амьсгалын замын халдвар учир нэг сургуулийн ганц бүлгийн хичээл хааснаар халдварыг таслан зогсоохгүй шүү дээ.Одоо халдвар тархаад нууц үедээ орсон байх иймд сургуулиар нь хаагаад хичээлийг нь гэрийн даалгавар хэлбэрээ явуулж болохгүй юу?
2012-02-15
Хөл хорио байлгүй дээ
2012-02-15