V цахилгаан станц барих асуудлыг хэлэлцэнэ
2012-02-15

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд 26 асуудал багтжээ. УИХ-ын гишүүн Р.Будын санаачлан боловсруулсан Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Дулааны цахилгаан станц 5-ыг барих асуудлыг эрчимжүүлэх тухай, ACEM-ийн гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалт зохион байгуулах тухай, Гадаадаас мэргэжилтэн, ажиллах хүчин оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн аймгуудын төвөөс эхлэх авто замын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудал болон “Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсвийн асуудалтай танилцах аж. Түүнчлэн Их сургуулийг хотхоноор хөгжүүлэх ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар, Орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
zotin:
5-р цахилгаан станцын төлөвлөгөө ба чандганы цахилгаан станцын төлөвлөгөөний өрсөлдөөн. Монголын ард түмэн болон УБ хотын ард иргэд алиныг нь дэмжих бол. 5-р цахилгаан станцын төлөвлөгөө гэдэг нь одоо УБ хотод байдаг 2,3,4-р цахилгаан станцын дараах 5-р цахилгаан станцыг барих төлөвлөгөө юм. Хуучин 3-р цахилгаан станцын суурин дээр барихаар төлөвлөж байгаа. Учир нь өмнө нь хэрэглэж байсан дулаан халаалтын хоолой нь ашиглагдах болохоор. Түүний хамгийн гол шалтгаан нь 3-р цахилгаан станцад ажилладаг 1000 хүний ажил хөдөлмөрийн асуудал. 2-рт нүүрснээс хагас коксжуулсан нүүрс гаргаж авах үйлдвэр барьж, улс төрчдийг ашиглан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан “Хагас кокс, хагас кокс” хэмээн шуугиан тарьж сурталчилан гэр хорооллын хүмүүсд ашиглуулахаар үр дүнд хүрсэн. Ийнхүү 800 хүний ажлын байрыг хэвээр хадгалж байна хэмээн хөөрөн баярлацгаав. 3 –р цахилгаан станцын 1000 ажилчдыг 5-р цахилгаан станцад ашиглан өөрсдийнхөө ажлыг хамгаалахын төлөө улайран зүтгэж байна. 3-р цахилгаан станц гэдэг нь Сүхбаатарын талбайгаас 5 км –ын л зайтай газар байдаг. Нью-Йоркийн эрх чөлөөний хөшөө, Францын Ефелийн цамхагийн хажууд цахилгаан станц барина гэсэнтэй адил төлөвлөгөө юм. Тайландад Чэнмайгаас 40 км алслагдсан Maemoh –д, Бангкокоос 50 км алслагдсан Maptaphut –д цахилгаан станц барих үед ард түмэн хүчтэй эсэргүүцэн ширүүн үймээн самуун дэгдээсэн. Хэрэв ялагдвал түүний дараа 30 жилийн турш хортой бодис бүхий агаараар өдөр бүр амьсгалах болно. Олон хүүхдүүд нас барж, өвчинд шаналан зовох болно. Тийм учраас ард түмэн үүний эсрэг ширүүн зоригтой тэмцсэн. Гэтэл УБ хотын ард иргэд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юу ч ярихгүй дуугүй л байна. Цахилгаан станцаас гарах утааны нөлөөгөөр жил бүр 100 хүүхэд нас барж, 100 хүүхэд өвчинд шаналан зовж, 1000 хүн эмнэлэгт хүргэгдэж байгаа мөртлөө энэ талаар юу ч ярихгүй юм. Түүгээр ч барахгүй 5-р цахилгаан станцыг барьж байгуулна гэх өмнө нь 30 жилийн турш бохир утаагаар өдөр бүр амьсгалж байсан мөртлөө ш дээ. Үүнийг санаачилсан хүмүүс магадгүй ингэж хэлэх байх. “5-р цахилгаан станцад шинэ төхөөрөмж суурилуулах болохоор цэвэрхэн утаа гарах учраас санаа зоволтгүй зүгээр” хэмээн 2-р станцын “хагас кокс, хагас кокс” гэж шуугицгаасантай адил утгатай зүйлийг хэлэх байх. Түүхий нүүрснээс үл ялгагдах хагас коксжуулсан нүүрс. “хийжүүлсэн нүүрс болон байгалийн хий шиг цэвэрхэн юм байх даа” гэж асуумаар. Орос, Солонгос, Япон, Вьетнам зэрэг орнуудад цэвэрхэн тунгалаг утаа бүхий байгалийн хийг ашигладаг станцууд хүртэл нийслэл хотоосоо 15 км зайтай байрладаг. Нүүрс түлдэг цахилгаан станц бол 50 км зайтай. Энэ нь мэдээж утаа арилгах төхөөрөмж суурилуулсан байдаг. ”УБ хотод нүүрс түлдэг станц барьж байгуулахыг зогсоох хэрэгтэй. Халуун ус үйлдвэрлэдэг бойлуурыг газан нүүрс юм уу байгалийн хийгээр халааж, Сүхбаатарын талбайгаас 15 км зайтай алслагдмал зайд барьж байгуулах хэрэгтэй. Энэ тухай ярьж мэдээлэх, сурталчлах олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Монголд нэг ч байхгүй гэж үү. Ийнхүү 2-р цахилгаан станцын 800 ажилчин, 3-р цахилгаан станцын 1000 ажилчин нийт 1800 ажилчид УБ хотын 1 200 000 ард иргэдээс дээгүүрт тавигдана гэж үү. Тэдэнтэй тэмцэлдэх санаа байхгүй болохоор мэдээж тэгнэ шүү дээ. Энэхүү 1800 хүний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад байгаа цуурхалтай харьцуулахад чандганы цахилгаан станц (канадын Prophecy компани)-ын төлөвлөгөө хамаагүй дээр. Чандгана гэдэг нь УБ –аас зүүн тийшээ 200 км зайтай Багануур болон Өндөрхааны дунд байдаг шинэ нүүрсний уурхай юм. Канадууд болохоороо цахилгаан станц УБ –аас энэ зэргийн зайтай байсан нь дээр гэж тооцоолсон байх. Энд цахилгаан үйлдвэрлэн УБ хот руу нийлүүлнэ. Энэхүү чандганы цахилгаан станцын төлөвлөгөөг дэмжицгээе. Энэ төлөвлөгөө хэрэгживэл УБ хотод нүүрс түлдэг хэмжээ 2 дахин буурна. 2-р болон 3-р цахилгаан станцад ажиллах 1800 хүн ажлынхаа төлөө санаа зовох хэрэггүй. 2-р болон 3-р цахилгаан станц татан буугдсан ч гэсэн технологи, ур чадвар байвал чандганы цахилгаан станцад ажиллаж болох бөгөөд Өмнөговьд ч ажиллаж болно. Харин энэ чигтээ үргэлжилбэл дахин 30 жил УБ хотын агаарын бохирдол улам нэмэгдэж, хүн ард амьдрах аргагүй болно. Өөрчилж чадвал 3 жилийн дараа УБ хотын агаарын бохирдол арилна. Энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үнэн зөв мэдээллийг ард иргэдэд хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Тийм учраас цаашид өдөрт 14000 тн нүүрс түлж, ард олноо хохироохоо болих нь зөв. УБ хотын иргэдийг нийслэл хотынхоо агаарын бохирдлыг үгүй болгохын төлөө тэмцэж чадахуйц ойлголттой болгох хэрэгтэй. Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна. 76 улс орны эрх ашгаас илүү өөрсдийн эрх ашгаа дээгүүрт тавиж ажиллаж байгаа болохоор монгол улс дэлхийн нийтийн онигооны баатар болоод байна. 10 жилийн өмнө харуусалтайгаар хөнөөгдсөн Мэдээллийн хэрэгслүүд нь нүүрсний цахилгаан станцын талаар энэ мэтээр бичдэг улс дэлхийд Монгол, Африкийн Конго 2-с өөр алга. Гэртээ түүхий нүүрсний оронд хагас кокс түлцгээе гэж баярлан хөөрдөг улс ч Хойд солонгос Монгол 2 л байна даа. Бусад улс оронд гэр ахуйн хэрэгцээнд газрын тос хий л ашигладаг болчихоод байна. Манай мэдээллийн хэрэгслүүдийн агаарын бохирдлын талаар хийж байгаа ажил нь 20 жилийн өмнөх хятадын мэдээллийн хэрэгслүүдийнхтэй их л адилхан юм. Хятадууд тухайн үеийн алдаанийхаа горыг одоо эдлэн агаарын бохирдлоос болж жилд 30000 хүн үхэж, 300000 хүн өвчинд шаналж байна. Дэлхий дахины дагаж мөрддөг 15-50 гэсэн дүрэм бий. Байгалийн хий юмуу нүүрсний хий ашигладаг цахилгаан станц хотоос 15 км харин нүүрсний цахилгаан станц нь дор хаяж 50 км зайд байх гэдэг журам юм. Хэдий хот суурингаас 50 км-т байх ч тэрхүү нүүрсний цахилгаан станцад станцын утааг шүүх төхөөрөмж байх нь ойлгомжтой. РМ, хүхэр, азот зэргийг шүүх төхөөрөмжийг гадаадын цахилгаан станцууд дийлэнх нь ашигладаг. Харин нүүрсний хий, байгалийн хий ашигладаг станцад РМ, хүхэр, азотыг шүүх төхөөрөмж огт шаардлагагүй. Утаа нь угаасаа цэвэрхэн аюулгүй учраас. Нүүрсэнд РМ, хүхэр, азот зэрэг нь ихээр агуулагддаг юм. Ер нь гадаадын улс орнуудын цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмжийг суурилуулсан байдаг ч тэр нь заримдаа нэр төдий зүйл байх ч магадлалтай тул 100% баталгаатай шүүнэ гэдэгт өндөр хөгжилтэй орнууд, гадаадынхан эргэлзээтэй ханддаг. Тэрхүү шүүх төхөөрөмжийг суурилуулахад асар их хөрөнгө мөнгө шаардлагатайн дээр ашиглах явцдаа ч чамгүй их зардал гаргадаг тул засч сайжруулах энэ тэр ажлыг цаг тухайд нь хийгээгүйгээс төхөөрөмж нь эвдрэх, ажиллагаагүй болох зэрэг бэрхшээлүүд ч багагүй тохиолддог аж. Тэгээд ашиглаад ч хор хөнөөлийг тодорхой хэмжээнд бууруулахаас биш огт үгүй хийж бүрмөсөн арилгаж дөнгөнө гэсэн үг огтоос биш. Жишээлбэл: манай 4-р цахилгаан станцад байдаг РМ шүүх төхөөрөмж нь 10 micron -с дээш хэмжээтэй тоосонцрыг л шүүж чадах учраас зөвхөн хүний нүдэнд үзэгдэх цагаан утаа л багасах боловч эрүүл мэндэд хамгийн хортой хэсэг болох 2.5micron-с жижиг хэмжээтэй тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Ийм төхөөрөмжтэй болохоор 4-р цахилгаан станц 3-р цахилгаан станцаас утаа багатай харагдах авч шатааж буй нүүрсний хэмжээ нь хамаагүй их болохоор ялгаруулах хорт бодис нь ч 2 дахин их. Эндээс үүсэх агаарын бохирдлоос болж жилд Улаанбаатарын хүн амын 10% буюу 1000 гаруй хүн үхэж байна. Өндөр хөгжилтэй орон болон хятад улс хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмж хичнээн суурилуулсан ч түүнд итгээд тайвшрах бус цахилгаан станцыг хот суурингаасаа дор хаяж 50 км зайтай байгуулж байна. Гэтэл манай сэтгүүлчид нүүрсний үнсийг барилгын материалд ашиглаж болно мэтийн юм бичих хэрнээ яахаараа Улаанбаатарт байгаа цахилгаан станцуудын үнс хаядаг газар нь Сүхбаатарын талбайгаас 30 дахин том бөгөөд түүнээс ялгарах мөнгөн ус, хар тугалга мөн гүний усны бохирдол зэрэг асуудлын талаар огт хөнддөггүй байна аа. Нүүрсний үнсийг ашиглах боломжтойн хувьд боломжтой. Гэвч нүүрсний үнсээр хийсэн цемент барилгын материал нь жирийн цементтэй харьцуулахад чанар муутайн дээр цемент болгохын тулд зардал ихтэй тул АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудад нийт үнснийхээ ердөө 10 орчим хувийг л ашигласан болоод 90 хувийг нь далайд хаядаг байна. /АНУ, Япон, Солонгос гэх мэт улсуудын ашигладаг нүүрс нь сайн чанарын нүүрс болохоор шатаасан нүүрсний хэмжээний 15%-тай тэнцэх хэмжээний үнс гардаг байна. Харин манайд ашиглаж байгаа нүүрсний чанар муу тул үнс ч их гардаг./ Эдгээр улс орнууд нь далайтай болохоор далайн ойролцоо цахилгаан станцаа байгуулж үнсээ далай руу хаячихдаг харин Улаанбаатарын цахилгаан станцууд яадаг вэ гэхээр Сүхбаатарын талбайгаас 30 дахин том газарт үнсээ хаяж хөрс усыг бохирдуулж байна. Тэрхүү үлэмж хэмжээний үнс нь салхи шуурганд хийсч ойр орчин агаарын бохирдолд ч хувь нэмрээ оруулна. Цахилгаан станцыг хот суурингаас 50км хол байгуулдаг нь ялгарах утаа, хаягдал үнснээс гарах хор хөнөөлөөс хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд юм. Мэдээллийн хэрэгслээр нүүрснээс ялгарах утааг 20% цэвэршүүлнэ гэсэн хоосон горьдлого тээсэн мэдээлэл дамжууллаа ч 3 жилийн дараа тэр нь 10%, 5жил өнгөрөхөд 0% болсон байна. Үнсний 99%-г ашиглана гэдэг нь ч үнэндээ 10 хүрэхгүй хувийг л ашиглана гэсэн үг. Улаанбаатарын цахилгаан станцууд нь ажиллах явцдаа хуралдуулсан үнс нь нэгэнт Сүхбаатарын талбайг 30 нугалахаар үлэмж хэмжээтэй болжээ. Үүндээр нь 5-р цахилгаан станцыг улаанбаатарт байгуулчихвал улсын нийслэл маань мөнгөн ус, хар тугалга-д хордсон ундны ус нь хор болчихсон, гамшгийн хот болох нь дээ. Ард түмэн минь ээ хий дэмий санаагаа чилээх хэрэггүй ээ. Манай мэдээллийн хэрэгслүүд нь ингэж бичих байх шиг байна.Юу вэ гэхээр одоо 5-р цахилгаан станц гэж зүгээр л сенсааци тарьсан төдий үнэндээ огт байхгүй яриа. Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна. 5-р цахилгаан станцын тендерт Японы Marubeni, Mitsui мөн Солонгосын Samsung Америкийн Bechtel зэрэг гадныхон оролцох төлөвтэй байна. АНУ-чуудын нүүрсний цахилгаа станцын талаарх ойлголт хандлагын талаарх тод жишээ нь Lovett цахилгаан станц юм. Lovett нүүрсний цахилгаан станц нь хэдийгээр Нью-ойркоос 80 км зайтай байх авч тэндээс гарах хорт утаа нь ойр хавийн оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна гэдэг шалтаанаар хэдэн жилийн өмнө оршин суугчдын хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр тухайн цахилгаан станцын янданг нь нураасан байна. Энэ талаар тодорхой мэдэхийг хүсвэл та бүхэн net-с өөрсдөө хайж үзээрэй. Мэдээлэл хангалттай байгаа. Харин энд та бүхэнд Япон Солонгосчууд ямар газарт нүүрсний цахилгаан станц байгуулдаг талаар товчхон мэдээлэл өгье. Японы Киото хот нь сая 400 мянган хүн амтай, эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн байдаг нь манай Улаанбаатар хоттой нилээд төстэй. Уг Киото хотын хэрэглээний эрчим хүчийг Киотогоос 100 км зайтай Maizuru хэмээх газрын цахилгаан станцаас илгээдэг байна. Киото Улаанбаатарын адил уулаар хүрээлэгдсэн тул агаарын бохирдол амархан бий болж болзошгүйн үүднээс гэрэл цахилгааныг 100 км-н цаанаас явуулж байгаа хэрэг. Харин Солонгосын нийслэл Сөүл нь 10 сая хүн амтай бөгөөд Сөүлийнхний эрчим хүчний хэрэгцээг 4 цахилгаан станцаас хангаж байна. Уг 4 цахилгаан станцын 2 нь Сөүлээс 60 км зайтай далайн дундах аралд байх ба үлдсэн 2 нь Сөүлээс 50 км зайтай Инчионд байдаг байна. Япон Солонгос зэрэг улсууд нүүрсний цахилгаан станцад утаа шүүх төхөөрөмж, чанарын шаардлага хангасан шалгарсан сайн технологийг ашигладаг ч гэсэн тэд өөрсдөө ч тэрхүү мундаг сайн төхөөрөмжиндөө 100% бат итгэдэггүй хэрэг. Тиймээс л хүн ам төвлөрсөн газраасаа дор хаяж 50 км-н зайтай нүүрсний цахилгаан станцыг байгуулдаг юм. Улаанбаатарын оршин суугчид нийслэл дотроо Сүхбаатарын талбайгаас 5 км зайтай газарт үнэхээр нүүрсний цахилгаан станц байгуулуулахаар болчихлоо гэж үү дээ. 5р цахилгаан станцыг байгуулах нь америк, герман, японы компаний аль нь байсан ч хамаагүй тэднээс нэг зүйлийг асуух хэрэгтэй. Тэдгээр улсын компаниуд өөрийнхөө улсын нийслэлд нүүрсний цахилгаан станц барих болов уу гэж. Барихгүй нь ойлгомжтой дор хаяж 50 км алслагдсан газар барих болно. Өөрийнхөө улсад ингэх мөртлөө яагаад монголд өөрөөр хандана гээч. Учир нь өөрийнхөө нийслэлд амьд хүн амьдарч байгаа мэт харин Улаанбаатарт малнууд амьдарч байгаа мэтээр үзэж байгаа болохоор. Улаанбаатарчуудаа юуны өмнө 5р цахилгаан станцын асуудлыг шийдчихээд дараа нь нийслэлийг нүүлгэх эсэх талаар маргацгаая. Түүнчлэн цахилгаан станцад нүүрс шатаахад шатаасан нүүрсний 20%-тай тэнцэхүйц хэмжээний үнс гардаг тэрхүү үнс нурмыг гадагшлуулах болон турбин хөдөлгүүрийг хөргөхийн тулд ихээхэн хэмжээний ус хэрэглэдэг тул Япон Солонгос зэрэг улсууд далайн ойролцоо цахилгаан станцыг байгуулдаг байна. Гэтэл борооны улирал гэхээр зүйлгүй Улаанбаатарын хувьд газрын гүний ус нь өдрөөс өдөрт хорогдсоор одоо бараг цэвэр усны гачигдалд ороход ойрхон болчихоод байхад үүнээс илүүтэй хайр гамгүй хэрэглэж яасан ч болохгүй. Улаанбаатарын 2,3,4-р цахилгаан станцууд нь 35 жилийн туршид ажиллах хугацаандаа бий болгосон үнс хаях газар нь Сүх жанжины талбайгаас 30 дахин том бөгөөд тэндээс салхинд хийсэн агаарт бужигнах үнс ч мөн агаарын бохирдлын 1 шалтгаан юм. Түүнчлэн үнснээс хөрсөнд шингэх мөнгөн ус, хар тугалга нь хөрс усны бохирдлыг бий болгодог. Гэтэл энэ бүхний эцэст 5-р цахилгаан станцыг УБ-т байгуулаад үнсийг нь хаявал нийслэл маань амьд амьтан тогтохын аргагүй л газар болно доо. Харин эрчим хүчний газар гээч соц нийгмийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсэн газрын шаардлага алга. Ажлаа хийсэн шиг хийдэг бол мэдээж хэрэгтэй. Гэтэл энэ эрчим хүчний газар нь ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн туршид юу хийж ирсэн юм бэ? УБ дахь гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос болж нийслэл маань дэлхийн №1 агаарын бохирдолтой хотоор тодорч, агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрээ алдаж, хорвоод мэндэлсэн хэд нь төрөлхийн өвчтэй гэгдэж байна. Түүнчлэн үнсний асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалаганаас болж хөрс ус бохирдож, хор агуулсан үнс нурам нь салхи шуурганд хийсч агаарт бужигнаж хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин улам доройтсоор байсан ч цахилгаан станцуудыг зайлшгүй хэрэгцээт эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор гээд дутагдалтай талыг нь хуучин нийгмийн суртлаар хав дарсаар үйл ажиллагаа, асуудлыг зохицуулах арга замыг хайгаагүйгээс өнөөдрийн байдалд хүрчихлээ. ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй.
2012-02-15