Хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа өнөөдөр дуусна
2012-02-15

АТГ-аас төрийн өндөр албан хаагчдаас хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна. Өнөөдрийн байдлаар ХОМ-ээ мэдүүлэх ёстой 270 гаруй төрийн өндөр албан тушаалтнаас 160 орчим нь  хөрөнгөө мэдүүлж, улсын хэмжээнд 90 гаруй хувьтай явж байна. ХОМ-ийн ирэх сард гэхэд гарах юм байна.  Төрийн болон нутгийн захиргааны 121 байгууллагад бүртгүүлдэг 58 мянган албан тушаалтан хөрөнгөө мэдүүлэх ёстой аж. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин