Музейн үзмэрийн цахим цомгийг танилцуулна
2012-02-16

Монголын музейн үзмэрийн бүртгэл мэдээллийн санг электрон хэлбэрт оруулж бүртгэлжүүлсэн байна.Өнөөдөр уг бүртгэлийг Боловсрол , соёл шинжлэх ухааны яам нь дээр бүртгэлийн цахим цомгийг танилцуулах бөгөөд энэхүү арга хэмжээний нээлтэд сайд Ё.Отгонбаяр оролцох  аж. Энэхүү электрон бүртгэл мэдээллийн санд түүх соёлын 593 хосгүй үнэт дурсгал, 4700 гаруй шилдэг бүтээл багтаж байгаа юм байна. Энэхүү цахим мэдээллийн сангаар  хил, гааль, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг ч мэдээллээр хангах боломжтой аж. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин