ЖДҮ-г татварын бодлогоор дэмжинэ
2012-02-16

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөнийг өнгөрсөн сарын 10-наас энэ сарын 3-ны хооронд зохион байгуулсан юм. Зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв,  гадаадын зээл, тусламж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс гаргах юм байна. “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолд бүсийн ялгавартай татварын бодлого баримтлах, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тодорхой хугацаанд чөлөөлөх, малын гаралтай түүхий эдийг аль болох гүн боловсруулан ажлын байр нэмэгдүүлэх зэргийг тусгажээ. Тогтоолын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Shuud.mn
Сонин хачин