Ихэнх нутгаар цастай байна
2010-12-01

Өнгөрсөн хоногт  Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон байна.  Салхи түр зуур Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Дундговь аймгуудын нутгаар 12-16 метр секунд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завханы зарим нутгаар 18-24 метр секунд хүртэл  салхилж цасан болон шороон шуурга шуурчээ.   Мөн энэ сарын  2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр,  4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 3-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.  4-нд нутгийн баруун хагаст, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч  эрс чангарч  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 3-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна. Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин
A million thanks for posting this infortmaoin.
2011-12-31