Модны хулгайчид эрүүгийн хариуцлагад татагдлаа
2012-02-16

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар мод тээвэрлэж явсан  “00-77” СЭҮ улсын дугаартай “Пусо” маркийн, “28-79” СЭА дугаартай “hino” маркийн хоёр тээврийн хэрэгслийн жолооч нарыг орон нутгийн цагдаагийн хэлтсээс саяхан  саатуулж шалгажээ. Тэд  мөрдөн байцаалтын явцад  Ерөө сумын нутаг Шар булаг гэдэг газрын орчмоос мод  бэлтгэсэн болохоо хүлээжээ.  Хууль бусаар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн газарт 800 ширхэг хоёр метрийн урттай, 18-32 см-ийн диаметртэй 94.6 м3 мод байгааг тоолж  Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Shuud.mn
Сонин хачин