Эмч нар Эрээнд очиж туршлага судална
2012-02-16

Нийслэлийн Хан-Уул дүүрэг БНХАУ-ын Эрээн хоттой найрсаг, хамтын ажиллагаа тогтоогоод 10 жил болжээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга тэргүүтэй албаны төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод айлчилж, Эрээн хотын Намын хорооны дарга Мин Шиан Дун, Эрээн хотын дарга Бао Сун Мин нартай уулзсан байна.Уулзалтын үеэр хоёр тал төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан айлчлал ба уулзалтыг тогтмол зохион байгуулж, олон чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн байна. Хоёр тал худалдаа бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хан-Уул дүүргийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцны төсөл хөтөлбөртэй танилцах аяллыг зохион байгуулах, боловсролын чиглэлээр тус дүүргийн сурагчид Эрээн хотын төрийн өмчит сургууль болон цэцэрлэгт суралцахыг дэмжиж хамтран ажиллахаар болжээ. Мөн хоёр талын эмнэлгийн эмч сувилагч нарын хоорондын солилцоо, мэргэжил техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлж жил бүр 2-3 эмчийг Эрээн хотын эмнэлэгт туршлага судлуулах, Монгол анагаах ухааны уламжлалт эмчийг Эрээн хотод томилон ажиллуулахаар болсон байна. Мөн ирэх тавдугаар сард Эрээн хотод “Хан-Уул дүүргийн соёлын өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
yugaa hiigeed l tatwar tulugchdiin mungiig ingej ureed bdgiin bol doo. ereenees bitgii hel Khukh hotoos ch sudlaad bh yum barag bhgui shuu dee.
2012-02-16