Арсеналыг Милан 4:0-ээр бут ниргэлээ
2012-02-16

Аваргуудын лигийн шөвгийн 16 клубын тоглолтууд эхэллээ. Английн клубуудын төлөөлөл болж шөвгийн 16-д үлдсэн Арсенал өчигдөр Милан клубтэй Сан Сиро цэнгэлдэхэд зочлон тоглолоо. Энэ тоглолтод талбайн эзэд английн их буучдыг бут ниргэж 4:0-ээр ялалт байгууллаа. Миланы довтлогч Робиньо дубльдэж, Ибрагимович, Боатенг нар нэг нэг гоолыг багийнхаа хожилд нэмэрлэжээ. Санаанд оромгүй ялагдал хүлээсэн Арсеналын дараагийн шатанд шалгарах найдлага ийнхүү хумигдаад байна. Ирэх сарын 6-нд хариу тоглолт болох бөгөөд энэ тоглолтод Арсенал таван бөмбөгийн зөрүүгээр Миланыг буулгаж авч байж дараагийн шатанд шалгарах боломжтой. Ийм боломжийг Миланчууд Арсенал клубт олгохгүй нь тодорхой бизээ. Дээрх хоёр клубээс гадна Францын Лион учраа Киприйн АПОЕЛ-ыг 1:0-ээр, Барселона Германы Байер Леверкузенг 3:1-ээр, ОХУ-ын Зенит Португалийн Бенфикаг 3:2-оор тус тус хожлоо. Мөн л Италийн клубтэй учраа оноолт таарсан Челси энэ сарын 21-нд Наполитай тоглох хуваарьтай. Мөн Реал Мадрид ОХУ-ын ЦСКА, Германы Байерн Мюнхен Манчестер Юнайтедыг лигээс мулталж дөнгөсөн Швейцарийн Базелтэй, Италийн Интер Францын Марсель клубууд тус тус хоорондоо тоглосноор шөвгийн 16-гийн эхний тоглолтууд өндөрлөх болно. Улмаар гуравдугаар сарын эхээр хариу тоглолтууд явагдана. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин
Baguudiin erembe gej bn aa hehe
2012-02-17
nata:
yaahaw dee. PL-d baguud ursulduumtei toglodog ch gesen clubuud n olon ulsiin chanartai temtseend orhooroo suraggvi l bolchdishd. MANU l gaigvi n. Busad n ch dee
2012-02-17
bachai:
van persi.D ix naidj bsn d. Vnexeer xaramsltai
2012-02-16
tulga_bum:
одоо яая гэх вэ дээ?
2012-02-16
yaaj toglood hojigdovoo daanch l yumdaa
2012-02-16
nata:
yaahaw dee. PL-d baguud ursulduumtei toglodog ch gesen clubuud n olon ulsiin chanartai temtseend orhooroo suraggvi l bolchdishd. MANU l gaigvi n. Busad n ch dee